Пхеньян хот руу орохдоо Дахин Нэгдлийн Хаалгаар дамжин өнгөрдөг. Хоёр эмэгтэй Өмнөд болон Хойд Солонгосын бэлэг тэмдгийг өргөсөн байдалтай байгаа нь удирдагч Ким Ир Сений алсын харааг бэлэгддэг.

Жуулчдын удалгүй "Хөдөлмөрчдийн Ангийн Хөшөө"-н дээр ирдэг. Хөшөөн дээр "БНСУ-ын Хөдөлмөрчид урт насалж, манлайлагч, сэхээтэн мандан батартугай" гэж бичсэн байдаг.

Пхеньян хотын төвд дутуу баригдсан 105 давхар бүхий Рюгиён зочид буудлын барилга бий. Дэлхийн хамгийн том баригдаагүй барилга хэмээгддэг энэ байгууламжид 1992 оноос хойш ямарч барилгын ажил хийгдээгүй.

Хотын захад Таедонг голын эрэгт 170м Жүчэ цамхаг бий.

Хойд Солонгосын хотын төвд байх зарим барилгын архитектур үнэхээр гайхалтай байдаг. "Манёнгдае Хүүхдийн Ордон"-ий дизайн нь гараа дэлгэж буй эхийг дүрсэлсэн байдаг.

Цахилгаан хүрэлцээтэй бус байдаг тул шөнөдөө цахилгааны хязгаарлалт хийдэг.

Эдгээр барилгууд мянга мянган албадан ажиллагчдын олон цагийн хөдөлмөргүйгээр баригдах ямар ч боломжгүй.

Иргэдийн нөхцөл байдал ихэнх нь ядуу байдаг.

Ихэнх бүтээн байгуулалт нь 1972 -1994 оны хооронд удирдагч байсан Ким Ир Сунг болон залгамжлагч Ким Чен Ирийг сүр хүчийг магтан дуулахын тулд баригдсан байдаг.

Пхеньян хотын Ард Түмний Агуу Алдрын Тэнхимд бахархалтайгаар мөнхлөгдсөн хоёр удирдагч.

Чөлөөлөх Дайны Музейн талбайд Солонгосын Дайнд империалист АНУ-тай тулалдаж ялсаныг тэмдэглэдэг.

Пхеньян хотын төвийн байшин дээр "Агуу удирдагч Ким Ир Сунг, Ким Жонг Ир үүрд мөнх бидэнтэй цуг" гэж бичсэн байдаг.

Хойд Солонгосын архитектуруудын гайхалтай бүтээл энд харагдана. Дэлхийн хамгийн гоёмсог метроны буудал гэгддэг.

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн /Мэй Дэй/ Хойд Солонгост бий.

150 мянган хүний багатаамжтай. Ихэнхдээ ард түмний спартикиадын үеэр ашиглагддаг.

Үргэлж хар бараан зүйл гэж байхгүй. Мунсу Усан Паркад чөлөөт цагаа өнгөрөөж болно.

Шинжлэх ухаан Хойд Солонгост маш том байр суурь эзэлдэг. Атомын хэлбэрээр баригдсан ШУ-ний Компекс 2015 оны эхээр нээгджээ.

Удирдагч Ким Чен Ун "Шинжлэх ухаан ба технологийн хөгжлөөр баян, хүчирхэг улс байгуулахын эхлэл болж байна" хэмээн хэлжээ.

Мирай Шинжлэх Ухааны гудамж. Хойд Солонгосыг дэлхийн төв болгохыг хүсч хүчээр бариулсан гэдэг.

Зарим байранд нарны цахилгаан үүсгүүр байдаг.

Ихэнх барилгууд нь тод бараан өнгөтэй байдаг.

Гэхдээ хүүхдэд зориулсан байгууламжууд завсрын цайвар өнгөтэй байдаг.

2015 оны 6-р сард ашиглалтанд орсон хүүхдийн ордний дотоод засал.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт