ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрлэн дохиог хураалаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй