
Дайны үед маш олон үүлдрийн нохдыг бэлтгэж байсан ч хамгийн тохиромжтой нь дунд зэргийн болон жижгэвтэр биетэй ноход байсан байна. Хамгийн сайн юм сурдаг нь герман овчарка болон добрмен үүлдрийн ноход байжээ.

Учир нь тэд туйлын ухаатай, сургахад амар байдаг төдийгүй хамгаалалтын чадвар бусад нохдоос илүү байдаг аж. Нохдыг нууц мэдээ хүргүүлэх, ан хийх болон бөмбөг тавих зэрэгт бэлтгэн сургадаг байжээ.

Түүнчлэн эмнэлгийн тусламжийг найдвартай шуурхай хүргэдэг үнэнч амьтад байж. Нэгдүгээр дайны үед нохдыг сургах бүхэл бүтэн баг ажиллаж байсан бөгөөд сургалтанд мастифф, немец овчарк зэрэг цэргүүдийг сайн хамгаалдаг нохдоос гадна сайн үнэрлэдэг, дайсныг илрүүлдэг, захиа зөөдөг гээд янз бүрийн үүлдрийн нохдыг хамруулдаг байв.

Тэдний дунд хамгийн алдартай нь Эрдельтерьер үүлдрийн ноход байсан юм. Тэд дайны цагт маш их зүйл хийж, олон хүний амийг аварчээ.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт