Бид бүхэн дэлхийн хамгийн их хүн хэрэглэдэг муу зуршлыг тамхи гэдгийг мэддэг. Хортой гэдгийг мэдсээр байж л тамхи татахаа больдоггүй. Өөд болж буй хүмүүсийн бараг 30 хувь нь тамхинаас угшилтай өвчнөөс болдог гэсэн судалгаа ч бий. Тамхинаас гарсан ч гэсэн түүний хор нөлөө биед байсаар байдаг байна. Хэрэв та тамхинаас гарах гэж байгаа бол, эсвэл тамхинаас гарчихсан бол дараах уух зүйлийг бэлдэж уугаарай. Таны уушгийг тамхины хорноос чөлөөлөх болно.
Ердөө гуравхан чухал орц хэрэгтэй. Цагаан гаа, сонгино, куркума /turmeric/.
2 амны халбага куркума
400г сонгино
Эрхий хурууны чинээ цагаан гаа
400г байгалийн чихэрлэг амтлагч (зөгийн бал, агч сироп, чихэрлэг өвч, лю хан гэх мэт.)
1л ус
Чихэрлэг амтлагчаа усандаа хийж буцалгана
Цагаан гаа, сонигоноо жижиглэн хэрчиж дахин буцалгана
Куркумагаа нэмж галаа зөөллөнө
Усаа ширгэж талд нь ортол зөөлөн гал дээр байлгана
Шилэн саванд хийнэ
Өрөөний хэмд хөргөнө
Хөргөгчинд хийж хадгалана.
Өглөө, орой өдөрт 2 халбагыг ууна. Хоол идсэнээс ядаж 2 цагийн дараа уугаарай.
Тамхинаас гарахад одоо ч оройтоогүй байгаа шүү. Танд амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт