ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Далай лам: Ухамсрыг өөрчлөх боломжийг бий

     

    Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлдвар
     
    Оюун ухааны эсрэг, тэсрэг хүчийг хүйтэн болон халуун байдалтай харьцуулан авч үзэж болох бөгөөд, эдгээр байдал нь нэгэн зэрэг оршиж чадахгүй юм.  Гэхдээ гэнэт огцомоор өөрчлөгдөхгүй бөгөөд нэг нь нөгөөгөөр солигдох үйл явц үргэлж аажмаар явагддаг билээ. 

    Оюун ухааны энэ байдлыг Дармакирти  “Зууханд гал түлсний дараагаар гэр аажимдаа халж дулаан болдог, эсвэл өөрийнхөө амьдардаг байсан уур амьсгалын халуун бүсэд борооны улирал эхлэхэд халуун аяндаа буурдаг”  үзэгдлээр жишээ болгон тайлбарладаг. 

    Дармакирти огцом үзэгдлийн жишээ болгож “Харанхуйг шууд үлдэн хөөдөг дэнлүү”-г  татсан байдаг. 

    “Хоёр эсрэг тэсрэг байдал нэг нь нөгөөгөө үгүй хийлгүйгээр оршин тогтнож чадахгүй”  гэсэн энэхүү хууль нь буддизм дахь “Ухамсрыг өөрчлөх боломжийг бий болгох гол шалтгаан болдог”  бөгөөд  “Хайр энэрэл, сайхан сэтгэл”-ээ хөгжүүлэх замаар, хэсэг хугацааны дараагаар оюун ухаанаасаа “Үзэн ядалт”-ыг таягдан хаяж болох билээ. 

    Мөн Дармакирти “Суурь нөхцлүүдийг үгүй хийх нь тэдгээрийн илрэлийг үгүй хийдэг”  хэмээн заасан байдаг. 

    Жишээлбэл:  Хүйтнийг үгүй хийснээр бид түүнийг дагалддаг жихүүдэс хүрэх, бие чичрэх, шүд тачигнах зэрэг үр дагавруудыг үгүй хийдэг. 

    Гэхдээ Дармакирти зөвхөн үүгээр зогсоогүй бөгөөд оюун ухааны чадвар нь физик чадваруудыг бодвол хязгааргүйгээр хөгжих боломжтой гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. 

    Оюун ухааны дасгал сургуулалтыг биеийн хөгжлийн дасгалуудтай харьцуулан тавьснаар, жишээлбэл уртын харайлтын хувьд физик чадвар нь өргөн хэмжигдэхүүнээр хэмжигддэг хэдий ч, дасгалаа хичнээн ойр ойр хийдэг байсан тамирчны байгалиас заяасан бие бялдар нь ямар ч байсан гэсэн хүний биеийн тэсвэр тэвчээрээс хамаарсан зохих хязгаартай байдаг билээ. 

    Орчин үеийн спортод хууль бусаар хэрэглэдэг тамиржуулагч эм хэрэгслүүд ч гэсэн  хүний чадварын хязгаарыг хамаагүй нэмэгдүүлж, хязгааргүй их болгож чадахгүй билээ. 

    Дармакирти үүний эсрэгээр, ухамсарын хувьд байгалийн хязгаарлалтуудыг арилгах бүрэн боломжтой. Тиймээс “Хязгааргүй энэрэл хайр эерэг шинж чанарыг хөгжүүлэх боломжтой байдаг”  гэдгийг нотолсон билээ. 

    Үнэндээ бол Дармакиртигийн хувьд, Буддагийн шашны багшийнхаа хувьд “Агуу их хүн гэдэг нь түүний мэдлэгийн их цар хүрээнд бус, харин бүхий л амьд амьтсыг хязгааргүй ихээр энэрэн хайрладагт нь оршдог”  билээ.
    / Дармакирти:  VII зууны Энэтхэгийн буддын шашны сэтгэгч/

    Гэхдээ Дармакиртигээс бүр өмнө, энэтхэгийн буддизмд оюун ухааны чадварыг ойлгож мэдэн, сөрөг байдлуудыг  энх амгалан, бүрэн цэвэр ариун байдал болгон хувиргах ойлголт байдаг байжээ. 

    IV зууны үеийн Майтрейегийн бүтээсэн махаяаны  “Дээдийн тасралтгүй байдал”-д мөн Нагаржунайн “Туйлын дхармагийн орон зайн магтаал”-д амьтсын оюун ухаан цэвэр ариун бөгөөд, харин бүхий л бохир зүйлс бясалгалын дасгалын ачаар арилдаг хэмээн нотолсон байдаг. 

     Нагаржунай төрөлхийн цэвэр ариун байдлыг сүүнд байгаа шар тостой,  савны дотор байгаа дэнлүүтэй,  агуулахад нуусан үнэт эрдэнэстэй, хальсан доторхи үртэй харьцуулсан байдаг. 
     
    Хэрвээ сүүг хутгасаар байгаад задлах юм бол шар тос ялгарч, саванд нь нүх гаргах юм бол дэнлүүний гэрэл үзэгдэж, хадыг бутлах юм бол эрдэнэсийн гэрэл цацарч, үрийг гарган авах юм бол тэрээр нахиалан ургах болно гэх мэтээр үргэлжлэх юм. 

    Яг үүний адилаар, бодит байдлын туйлын мөн чанарыг хичээнгүйлэн дэлгэрүүлэх замаар бидний бохирдол арилахад “Туйлын орон зай” хэмээн Нагаржунайн нэрлэсэн оюун ухааны анхдагч цэвэр ариун байдал илрэн гардаг ажээ. 

    Нагаржунай энэ тухай улам гүнзгийрүүлэн үзэж “Газар доорхи усны судал дахь ус нь ус хэвээрээ үлдэнгээ өөрийн цэвэр ариун байдлаа хадгалдаг шиг, хор уршигт сэтгэлийн хөдлөл дотроос гэгээрсэн оюун ухааны бүрэн төгс мэргэн ухааныг илрүүлж болно” хэмээн нотолсон байдаг. 

     
    Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын "Эгэл атом дахь орчлон ертөнц" номоос
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй