Бүсгүй таныг хэн нэгэн залуу сонирхож эсвэл дуралсан бол эдгээр үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийдэг.
Энэ үед эрчүүд өөртөө итгэлтэй байхын тулд ийм үйлдэл гаргадаг. Бид бүгд л таалагдсан хүнээ харахаараа өөрийгөө үсээ янзлах гэх мэт өөрийгөө "гоёж" эхэлдэг шүү дээ. Энэ дүрэм мөн эмэгтэй хүнд ч үйлчилдэг.
Хэрэв эрэгтэй хүн тантай цуг байхдаа байнга гараа ташаандаа авах юм уу, кармандаа гараа хийдэг бол тэр өөрийнхөө хүчийг харуулахыг хичээж байгаа үйлдэл гэнэ. Мөн суухдаа хөлөө том алцайж суудаг.
Ихэнх эрэгчин амьтад эмэгчингээ өөрийн болгохын тулд цээжээ томруулдаг. Үүнтэй адил эрэгтэй хүн ч гэсэн нуруугаа цээжээ тэнийлгэж том харагдахыг хичээдэг байна.
Олон хүмүүсийн дунд байвал таалагддаг хүнрүүгээ харж зогсдог. Ялангуяа хөлийг сайн анзаарах хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөр тийшээ харж ярьж байгаа ч гэсэн хөл нь таалагдсан хүнрүүгээ чиглэсэн байдаг.
Дуу муутай хүн байсан ч гэсэн танд таалагдахын тулд яриа болж ирдэг.
Сайн анзаарвал тэр таны хийж байгаа үйлдэл байрлалыг дуурайж байдаг. Тэр таныг ойлгож, өөртэйгээ адилхан чанаруудыг олохыг хичээж байгаа хэрэг юм. Энэ бол өөрийн мэдэлгүй хийдэг үйлдлүүдийн нэг.
Мэдээж хэрэг тантай байхдаа тэр их найрсаг, баясгалантай, эелдэг болдог. Хэрэв сандарч эхэлбэл улайдаг.
эх сурвалж: brightside.me
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт