
Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ үеэр орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлахаар болсноо хэллээ. Нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальтобетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажил эхэлжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт