ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Е-спорт яагаад дэлхийн хамгийн том спорт болж байна вэ?

    Техник технологийн асар хурдацтай хөгжлийг дагаад дэлхийн спортын ертөнцөд видео тоглоомын мэргэжлийн спортод дараагийн томоохон зүйл болох хандлагатай болоод байна. Е-Спорт ч гэгддэг энэхүү төрлийн мэргэжлийн тоглогчид маш хурдацтай ихсэж, тэднийг үгүйсгэж байсан хүмүүсийг хэлэх үггүй болгоод байгаа билээ. Ингээд танд яагаад мэргэжлийн видео тоглоомчид дараагийн томоохон зүйл болж буй талаар дурдвал:

    1. Насны хамааралгүй болж байна

    Е-Спортын мэргэжлийн тоглогчид бага наснаасаа эхлээд амьдралынхаа туршид видео тоглоомтой холбоотой байдаг болсон. Одоо хүүхэд, залуу, хөгшин гэлтгүй видео тоглоомын сонирхолтой болжээ. Тоглоомууд ч 12 наснаас дээш насныхан ойлгохоор сонирхол татхуйц болж хөгжиж байгаа билээ. Тэд бизнесмэн, тамирчин, урлагийнхан, дарга, цэрэг гээд хэн ч байсан видео тоглоом тоглодог болсон. Үүний үр дүнд видео тоглоом сонирхогчдын цар хүрээ маш өргөн болж, зах зээл ч хурдацтай нэмэгдэж байна.

    2. Онлайн тоглоом нь өрсөлдөөнийг бий болгож байна

    Өдөр ирэх бүр онлайн тоглоомын тэмцээн уралдаан зохиогдох нь ихэсч, шагналын сан ч тэр чинээгээр нэмэгдэж байна. Саяхан Дота 2 тоглоомын аварга шалгаруулах тэмцээн гэхэд шагналын сан 20 сая гаруй ам.доллар хүрчээ.

    3. Том брэндүүдийн сурталчилгаа

    Та GEICO, Samsung, Nisssan, Intel, HTC, Logitech гэж сонсож байсан биз дээ? Тэд бүгд мэргэжлийн е-спортын ивээн тэтгэгчид. Том брэндүүд ашиггүй зүйлд хэзээ ч хөрөнгө гаргахгүй гэж бизнес зөвлөхүүд ярьцгааж байна.

    4. Live Streaming

    Өөр нэгэн дэвшилтэт технологи болох Live Streaming буюу шууд дамжлуулат олныг хамрах болсон. Юуны түрүүнд Periscope, Meerkat, Facebook Live "талархах" хэрэгтэй байх. Тэдний хамгийн их хэрэглэгчид нь видео тоглоомчид. Тоглоомчдын хувьд Twitch шууд дамжуулалтыг ихээр ашигладаг. 2013 онд болсон League of Legends Championship Series Finals тэмцээний зөвхөн нэг тоглолтыг нэг дор 12 мянган үзсэн гэх тоо бий. Одоо тоглоомын шууд дамжуулалтыг 32 сая хүн байнга үздэг гэсэн тооцоо бий. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа.

    5. Ашигтай салбар

    Видео тоглоом гэхээр таны толгойд хийх ажилгүй хүүхэд гэрийн мухарт компьютерийн урд суун тоглож байгаа тухай орж ирж байгаа байх. Одоо бүх зүйл өөр болжээ. Тоглоомчид тансаг хауст амьдарч, спорт загварын машин хөлөглөн хүссэнээрээ амьдардаг болжээ. Е-спорт тоглоомын үзэгчдийг харахад л маш ашигтай салбар болоод байгаа юм. Тогтмол үзэгчдийн тоо 2014 онд 90 сая, 2015 онд 115 сая, 2016 онд 131 сая, 2019 он гэхэд 180 сая хүрнэ гэсэн тооцоо бий. Е-спортод сурталчилгаа хийх нь маш ашигтай болоод байгаа билээ. 

    Мэргэжлийн е-спортын тоглогчдын ирээдүй

    Магадгүй маш буруу мэт санагдаж байгаа ч гэсэн судалгаанаас үзэхэд мэргэжлийн тоглоомчид маш ирээдүйтэй гэж судлаачид үзэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй