
Нуруу нугасны мэс засалчдын дунд жил бүр зохион байгуулагддаг Азийн нуруу нугасны мэс заслын холбооны 7-р их хурал энэ сарын 22-ноос 24-ний хооронд Солонгос улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол орноо төлөөлөн Гранд Мед эмнэлгийн эмч М.Тэмүүжин оролцож 2 жилийн хугацаанд Гранд Мед эмнэлэгт хийсэн Нуруу нугасны бичил мэс заслын аргаар нурууны диск солих хагалгаа, бусад төрлийн хагалгааны үр дүнгээ танилцууллаа. Уг хуралд Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайвань, Сингапур, Хонг Конг, Малайз, Энэнтхэг улс зэрэг орнуудын төлөөлөгчид эрдэм шинжилгээний ажил болон шинэ оновчтой санаа, гарсан үр дүн, шинээр нэвтрүүлэн хийгдэж буй хагалгааны талаарх ололт амжилт, туршлагаа хоорондоо солилцлоо. Дэлхий нийтийн нуруу нугасны хагалгааны чиг хандлага нь “Бичил мэс засал, Дурангийн мэс засал” руу чиглэж байгаа ба энэ төрлийн нарийн хагалгааг манай орны Гранд Мед эмнэлгийн эмч нар хийж байгааг бусад орны төлөөлөгчид сайшаан хүлээн авч, эмч нарын ур чадвар, хагалгааны технологийг өндрөөр үнэлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт