Нигер, Арлит ураны уурхай. Францын цөмийн эрчим хүчний үйлдвэр, цөмийн зэвсгийн хөтөлбөрийн уран эндээс олборлогддог. Жилд 3,400 тн гаруй уран олборлодог.
Хойд Кени дахь Дадаабын дүрвэгсдийн хуаран, Хагадера. Энд 100 мянган дүрвэгчид бий. Жил ирэх тусам нэмэгдсээр байгаа дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран.
АНУ, Техас муж, Даллас, 70 км2 бүхий онгоцны буудал. Жилд 64 сая хүн зорчдог, зорчигчдын тоогоор дэлхийд аравт ордог.
Японы Токио хотоос 940 км зайд орших галт уул бүхий Нишиношима арал. Галт уул 2013 оны 11-р сараас эхлэн идэвхижиж 2015 оны 8-р сар хүртэл оргилжээ. Үүний улмаас арлын хэмжээ 0,06-2,6 км2 томорсон байна.
Аргентин улс, Ла Плата төлөвлөгдсөн хот. Маш сайн зохион байгуулалттайгаараа алдартай. 1889 онд Францын Парис хотноо болсон үзэсгэлэнд "Ирээдүйн хот", "Илүү гүйцэтгэлтэй баригдсан" гэсэн өргөмжлөлүүд хүртэж байжээ.
Камбож улс, Анкор Ват, Дэлхийн хамгийн том шашны хөшөө. Эхлээд Хинди шашных байсан ч дараа нь Буддын шашны сүм болжээ. 12-р зуунд баригдаж 820,000 м2 талбайг эзэлдэг.
АНУ, Флорида, Жэксонвилл. Хоёр хурдны замын уулзвар.
Наран нуур /Sun Lakes/, Аризона, АНУ. 14,000 хүн оршин суудгаас ихэнх нь ахмад настнууд хүмүүс байдаг. Судалгаагаар ердөө 0,1 хувь нь 18-с доош настай байдаг гэж гарчээ.
АНУ, Калифорни, усанд тайван хөвөх завьнууд.
Сингапурын боомт. Ачааны болон түлш тээвэрлэгч хөлөг онгоцнууд. Зарим 300,000 тн хүртэлх ачаа тээвэрлэх нь бий. Нийт ачаа тээвэрлэлтийн жингээр дэлхийд хоёрдугаарт ордог.
Бразил Рио-де-Жанейро, Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
Нью-Йорк хотын Төв парк, АНУ-ын 341 га (843 акр), Манхэттэн арлын 6 хувийг эзэлдэг. Машин, дугуй, морь, явган алхах гэх зэрэг тус тусын замтай. Мөн гольф, теннис, тэшүүр, сагсан бөмбөгийн талбай, усан сан гээд бүх төрлийн спортын талбайнууд байдаг.
АНУ, Мичиганы төмрийн хүдрийн уурхайгаас ялгарах хог хаягдал. Уурхайн хаягдлыг усан сан руу хийж шаварлаг бүтэцтэй болгон дахин ашигладаг байна. 2,5 км2 талбайг эзэлдэг.
АНУ, Невада.
Испани, Барселона хот. Хотын энэхүү гайхалтай дизайныг Ildefons Cerdà (1815-1876) зуржээ.
Руб'ал Кали буюу Хоосон Улирал, дэлхийн хамгийн том элсэн цөл. 650,000 км2 хэмжээтэй, Саудын Араб, Оман, Йемен, Арабын Нэгдсэн Улсын нутаг дэвсгэрт оршдог. Олон мянган жилийн өмнө энэ элсэн цөл нуур байсан гэж үздэг. Энэ зурагт 350 км2 талбайг хамарсан, Саудын Араб, Оманы хил орчим авчээ.
Арабын Нэгдсэн Улс, Абу Даби, Мараби Ал Дафра хотхон. Дэлхийн хамгийн халуун бүсд тооцогддог. 49.2C° хүртэл халж рекорд тогтоож байжээ.
Иран, Муса тохой, мод шиг харагддаг байгалийн гайхамшигт тогтоц.
Хятад Чинхуандао дахь нүүрсний терминал Хятад улсад хамгийн том тооцогддог. Жил бүр ойролцоогоор 210 сая тн нүүрс тээвэрлэгддэг. 2015 онд Хятадын засгийн газраас Хятад улс өмнөх жилүүдээс 17 хувь илүү нүүрс хэрэглэсэн гэсэн мэдээлэл хийж байжээ. Энэ нь жилд 600 сая тн нүүрс илүү шатааж, бараг тэрбум нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан гэсэн үг юм.
АНУ, Аризона, Дэвис-Монтан Агаарын хүчний бааз, Таксон. Дэлхийн хамгийн том нисэх онгоцны агуулах. 4,400 гаруй ашиглалтнаас гарсан байлдааны онгоц бий.
Испани, Кордоба дахь оливын моднууд. Ойролцоогоор 90 хувь нь тос болж, үлдсэн 10 хувь нь ширээн дээр чимэг болон идэгддэг. Нутгийн цаг уурын хэлбэлзлээс болж олив өндөрлөг газар ургуулахад тохиромжтой байдаг.
Испани улсын Севилиа дахь нарны энергийн станц. 2,650 ширхэг нарны цахилгаан үүсгүүр нь нарнаас авсан эрчим хүчийг давс хайлуулахад зориулагдаж 140 м өндөр төв цамхаг руу урсгадаг. Хайлсан давс хадгалах сав руу орж цахилгаан үүсгэхэд ашиглагддаг. Энэхүү байгууламж нь нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээг жилд 30 мянган тн-оор багасгадаг байна.
АНУ, Юта, Моаб уурхайн хаягдлын цөөрөм. Ус ууршиж давс нь талсжсаны улмаас ийм өнгөтэй болдог байна.
Нидерланд улс, алтан зул цэцгийн талбай. Жил бүрийн 3-р сард цэцэглэж эхлэн, 4-р сарын сүүл хүртэл боловсорч гүйцдэг байна. Голландууд жилд нийт 4,5 тэрбум алтан зул цэцэг ургуулж. 53 хувийн нь цэцгийг тасдан авч ашиглан, үлдсэнийг нь экспортоор гаргадаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт