ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цаг агаар - Өнөө шөнө цочир хүйтэрнэ

    Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

    Өнөө шөнө Архангай,Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар  0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

                                Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:

     Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш  нутгийн зүүн  хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

    2016 оны 09 дүгээр сарын 25-ны 21 цагаас 09 дүгээр сарын 26-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн  өмнөөс  секундэд 6-11 метр.  Хүйтэрч Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус,  Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө   1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 8-13 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  бороо,  Хэнтийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө  нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус , өдөртөө  бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар  бороо орно. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ Шөнөдөө Дорноговийн нутгаар 6-11 градус,  бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус,бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүлэрхэг. Хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж шөнөдөө секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим,  өдөртөө 8-10 градус дулаан байна.

    2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-ныг хүртэлх

     цаг агаарын урьдчилсан төлөв:

       27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн,  өдөртөө 9-14 градус дулаан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй