
- Өөрийнхөө хийж буйд эзэн нь бай. Алдаагаа ухамсарлаж, эрхээ мэдэрч байх нь нэн чухал.
- Чи галзуу биш, амьдарч байгаа эрин үе чинь тэртээ тэргүй солиотой.
- Хүнийг хүн болохоор нь хүндэлж сонсож сур. Дараа нь юу ярих, уг хүний ярьж буй зүйл нь чамд ямар ашигтай, ач холбогдолтой болохийг бодохгүй ХҮН-г сонс!
- Чи зовлонд хугарч, нугарч, шаналах болно. Эмчлэгдэх тэр үед сорив үлдэх нь гарцаагүй. Гэвч энэ сорив тулалдааны сорив учраас суралцаад дурсамж болгон үлдээ.
- Ганцаардал. Өөрөө өөртэйгөө байх мөчийг хайрла. Өөрөөс чинь илүү чамайг хайрлах хүн үгүй.
- Дэлхий ертөнц дээр чиний амьдрал утга илэрхийлэх тэр нэгэн үйлдэл, арга замыг ол. Түүнийгээ оюун ухаандаа батал, бусдад ч батал. Үүндээ үнэнч бай. Яг л өөртөө үнэнч байдаг шигээ.
- Итгэлээ хэнд өгч болох, хэнд өгч болохгүйгээ тодорхойл. Чамтай мөр зэрэгцэн, ижил тэнцүү алхаж чадах хүмүүст итгэ.
- Чамайг чиний хөгжлийг, чиний сайн сайхныг боддоггүй хайраас яв. Орхи. Гэхдээ энэ нь хамтрагчийнхаа аз жаргалыг бодохгүй ганцхан амиа бод гэсэн үг биш. Зүгээр л та хоёрын сайн сайхны хэрэгцээ тэнцүү.
- Чамайг зориудаар өвтгөх гомдоохдоо тулсан, өөрсдийгөө үзэн яддаг хүмүүсийн үйлдэлд чиний буруу байхгүй. Зүгээр хая.
- Нэг нь нийтийн төлөө хэмээх үзэл бодол хэдийгээр сайн зүйл ч гэлээ, олон нийтийн төлөө өөрийгөө гаргуунд гаргавал эцэс сүүлд нь та амьдралынхаа утга учрыг өөрөөсөө асууж төөрөгдсөн гунигтай нэгэн болж төгсөнө. Тэнцвэрийг ол!
- Өөрсдийгөө засах оролдлоггүй, хичээлгүй хүмүүсийг хаяад урагшил!
- Чиний ажил, чиний цалин чи биш. Тэртээ тэргүй гажсан эдийн засгийн системэн дунд чи төрсөн. Чи анхных нь ч биш. Амьд явах, амьдрах эрхийнхээ төлөө тэмц!
- Коллеж, их сургуульд сурч төгсөнө гэдэг амжилт мөнөөс мөн. Гэхдээ энэ нь чиний төрсөн нийгмийн давхаргаас чинь чамайг гаргах юм уу, хүсч буй нийгмийн давхарга руу чинь оруулна гэсэн баталгаа огт биш.
- Үзэж харж, сурсан юмсаа өөрийнхөө гарал үүсэлрүү орчуулж чадахгүй бол чиний юу ч нэмэгдээгүй, хөгжөөгүй гэсэн үг. Чи зүгээр л өөрчлөгдсөн.
- Чи тэнгэрийн элч сахиус биш болохоор хэзээ нэгэн цагт хэн нэгнийг өвтгөх, гомдоох болно. Гол нь бусдад тус болж буян үйлдэхээ хичээж тэнцүүлж амьдар.
- Түмэн олонтойгоо хувийн тэмцлээ хуваалц. Ард түмэн дотор адил тэмцэлтэй хэсгээ ол! Хамт тэмцвэл ялалт ойрхон.
- Чи үнэ цэнэтэй. Хэнээс ч үүнийг асуух хэрэггүй. Хэнд ч үүнийг батлах шаардлагагүй.
- Өөрийнхөө хэн бэ гэдгийг мэд. Зүгээр нэг сэтгэл хангалуун, дотроо үзэсгэлэнтэй, нийтдэг хүн биш арьс өнгө, гарал үүсэл, хэл соёл, нас хүйс, секс, нийгмийн түвшин, гэр бүлийнхээ талаас ХЭН БЭ гэдгээ факт дээр үндэслэн мэдэж ав! Энэ нь чамд эрч хүч өгнө.
- Өөрийг чинь хог шаар мэт мэдрүүлж буй хүн, газар, элдэв зүйлсийг орхиод л яв. Орхиж явж буйдаа тайлбар тавих албагүй.
эх сурвалж: www.msmensen.com