"ХҮН БҮР ЖОЛООЧ БИШ ГЭХДЭЭ ХҮН БҮР ЯВГАН ЗОРЧИГЧ...ТАНЫ ХҮҮХЭД Ч БАС ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА"
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэвч харамсалтай нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь нас хохироод байна. Насны хувьд авч үзвэл 02 настай, 07 настай хүүхдүүд байгаа ба замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл явган зорчигч, эцэг эх асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй ЖОЛООЧ ТА сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой явна уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт