Токио хотын Гинза хэмээх хөл хөдөлгөөн ихтэй, худалдаа, бизнесийн дүүрэгт 8-р сарын 26-нд 4000 хүнийг хамарсан газар хөдлөлтийн аюулыг багасгах сургуулилт боллоо. Токио хотод 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тохиолдолд хэрхэх талаар энэ үеэр сургуулилсан байна. 1923 онд япон улсад газар хөдлөл болж 100 мянган хүн амь насаа алдаж байсан юм. Энэ түүхэн үйл явдлын 93 жилийн ойг угтаж ийнхүү гамшгаас сэргийлэх сургууль хийсэн байна. Энэ үеэр Гинза гудамжинд гал унтраах автомашинууд ирж, өргөгч кранаар өндөр барилгад гацсан хүмүүсийг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх, галт унтраах, гэмтсэн хүмүүсийг түр хоргодох аюулгүй газарт аваачих сургууль болсон байна. Сургууль газар хөдлөлийг мэдэгдэх түгшүүрийн тохиогоор эхэлжээ. Дохио дуугармагц гудамжинд явж байсан иргэд хамгийн түрүүнд толгойгоо хамгаалж эхэлсэн байна. Түүнчлэн онцгой байдал, цагдаа, өөрийгөө хамгаалах хүчнийхэн анхны тусламж хэрхэн үзүүлэхийг иргэдэд заасан байна. Сургуульд оролцож байгаа иргэд энэ үйл явдлын ачаар гамшиг, газар хөдлөлийн үед тайван байдлаа хадгалах ямар ач холбогдолтойг ойлголоо гэж ярьсан байна. Нэмж дуулгахад энэ төрлийн сургуулилт сүүлийн 35 жилийн турш Токио хотод тасралтгүй зохиогдож байгаа юм. Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын 30 жилд Токио хотод 7 магнитутын хүчтэй газар хөдлөл болох 70 хувийн магадлалтай гэж үзсэн. Нийслэл хотын дор газар хөдлөлийн төв байсан тохиолдолд одоогийн дэд бүтэц 23 мянган хүний аминд хүрч, 95 триллион ам.долларын хохирол учруулна гэж мэдэгдэж байсан юм.
Японы бүх дунд сургуулиудад газар хөдлөлийн үеийн бэлэн байдал хичээл болж ордог байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт