ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Морьтон Монголынхон 1000 км туулаад аяллаа өндөрлөнө

    Монголоо мориор аялан тойрч буй “Морьтон Монгол” төслийн залуус 10100 км зам туулахаас 9100 км-ийг ард орхиж, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өчигдөр түр саатан, аяны дөрөө мулталжээ.

    Тэдний аялал өндөрлөхөд ердөө 1000 км зам үлдэв. Мэнэнгийн их талаас цааш хөдөлсөн залуус энэ сарын 20-нд аяллынхаа алтан шар замыг анх эхлүүлж, алсын замд хүлгийн жолоо залсан Өмнөговь аймагт очиж аяллаа өндөрлөх гэнэ.

    Тэд аян замын адал явдал, аяллын арвин туршлага, хэдэн сарын турш хийсэн судалгааны бүтээл, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дуран авайд буулгасан гэрэл зураг, дүрс бичлэг, анд найзын нөхөрлөлөө бататгасан дурсамж, нутаг нутгийн өвөрмөц ёс заншлыг богцондоо ганзаглан тун удахгүй Улаанбаатар хотод хөл тавих нь ээ.   

     

                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй