ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол улсын ДНБ Африкийн улс орнуудынхтай адил байна

    Дэлхийн банкнаас улс орнуудын ДНБ 2015 онд ямар байсан талаарх жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад манай улс 11 тэрбум 758 сая ам.долларын ДНБ-ээр 127-р байрт бичигдсэн байна. Монгол улсын дараа 128-131-р байрт Намиб, Мавритан, Албани, Буркина Фасо улсууд жагсчээ.

    Намиб нь Өмнөд Африкт оршдог, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэлээс ДНБ-ийн ихэнх нь хувь нь бүрддэг, 2.1 сая хүнтэй улс юм.

    Харин Мавритан нь Энэтхэгийн далайд оршдог арлын улс бөгөөд 1.2 сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд дийлэнх хувийг нь аялал жуулчлалын салбар эзэлдэг.

    Зүүн Европт орших Албани улс 2.8 сая хүн амтай байгалийн баялаг, аялал жуулчлалын салбар нь эдийн засгаа тэтгэдэг байна.

    Эцэст нь Буркина Фасо улс нь Баруун Африкт оршдог 11 сая хүн амтай улс. ДНБ-ийн дийлэнх хувийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлдэг байна.  Монгол улсын өнгөрсөн оны ДНБ энэ улсуудтай эн зэрэгцсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй