ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японд танилцах алба цэцэглэж байна

    Япон улсад гэр бүлгүй хүмүүсийн тоо тогтвортой өсч байна. Нэгэн цагт Японд гэрлэлт 98 хувьтай байсан бол энэ тоо сүүлийн үед эрс өөрчлөгдсөн. Хүн ам зүйн үндэсний хүрээлэн, нийгмийн аюулгүй байдлын газрын хамтарч 2010 онд явуулсан судалгаагаар 50 настайдаа Японы 5 эрэгтэй тутмын нэг, 10 эмэгтэй тутмын нэг нь гэрлээгүй байжээ. 2030 он болоход гурван эрэгтэй тутмын нэг, таван эмэгтэй тутмын нэг нь 50 настайдаа гэр бүлгүй байх гэнэ. Мөн 20, 30, 40 настай Японы 18 сая ганц бие хүмүүсийн 7.2 сая нь одоог хүртэл хайр дурлалын асуудалд хамтрагчгүй гэсэн мэдээ байна. Гэр бүл болох явдал, төрөлт буурч байгаа нь тус улсын эдийн засаг тогтворгүй байгаатай холбоотой гэнэ. Эрчүүд нь ажлын байр баталгаагүй учраас гэр бүлээ санхүүгээр тэтгэж чадахгүй гэж үзэж байхад залуу эмэгтэйчүүд ирээдүйн нөхрөө санхүүгийн баталгаатай байлгахыг хүсч эцэст нь насан туршдаа ганц бие байхыг сонгосон хүмүүсийн бүлэг үүсээд байна.

    Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхны яамнаас хамгийн сүүлд ажлын байр нь баталгаатай 30-аад насны эрчүүдийн 60 хувь гэрлэж байхад, хагас цагаар ажил эрхэлдэг эрчүүдийн ердөө 27 хувь нь гэрлэсэн байна гэжээ. Тус улсад найман жилийн өмнөөс хосуудыг хооронд нь танилцуулах бизнес цэцэглэж эхэлсэн байна. Түүнчлэн япон улсад хүнтэй сууж, хүүхэдтэй болох нь хайр дурлалын бус эдийн засгийн асуудал болсныг Токио хотын Чуо их сургуулийн эрдэмтэн Ямада Масахиро онцолжээ.  Япон улсад залуучуудын гэрлэлт ийм байдалтай байгаа бол Өмнөд Солонгос улсад ч нөхцөл байдал ижилхэн,  гэрлэх нас хойшилсон байна. Тухайлахад танилцах компаниар дамжуулан гэр бүл зохиох гэж байгаа эрчүүдийн дундаж нас 35.8, эмэгтэйчүүдийнх 32.7 болжээ. Түүнчлэн Солонгосын статистикийн газраас 2016 онд анхлан гэрлэгчдийн дундаж нас эрчүүд 32.6, эмэгтэйчүүд 30 нас байгааг зарласан байна. Албаны хүмүүс гэрлэх дундаж нас ийнхүү нэмэгдсэн нь залуус гэр бүлээ эхлүүлэхэд хүрэлцэхүйц мөнгө цуглуулахын тулд илүү олон жил ажиллах болсонтой холбоотой гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй