ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зика бэлгийн замаар дамжина

    Австрали улс Бразилаас буцаж ирж байгаа бүх хүмүүст дор хаяж 8 долоо  хоногийн турш бэлгэвч хэрэглэх, эсвэл хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөж байна.  Хэрэв Зика вирусын халдвар авсан бол 6 сарын турш энэ дүрмийг мөрдөх ёстой юм. Хөл хүнд үед Зика вирусын халдвар авсан тохиолдолд төрөлхийн гажигтай хүүхэд төрөх магадлалтай учраас Бразилаас буцаж байгаа жирэмсэн болон жирэмсэн гэдгээ дөнгөж мэдсэн эмэгтэйчүүдийг эмчид хандахыг зөвлөжээ. Түүнчлэн жирэмсэн эхнэртэй нөхөр, залуучуудыг хүүхэд төрөх хүртэл хамгаалалтгүй бэлгийн харилцаанаас зайлсхийхийг ч зөвлөж байна. Энэ онд Австрали улсад Зика вирусын 44 тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд энэ хүмүүс бүгд хилийн чанадад байхдаа халдвар авсан байжээ. Иймээс хил гаалийн шалган нэвтрүүлэх цэгт Зика вирусээс хамгаалах ажил явагдаж, Австралид ирж байгаа нисэх онгоцнуудад хортон шавжийн шалгалт хийж байна.

    АНУ-ын хувьд Риогоос ирсэн хүмүүс Риод байх хугацаандаа, болон ирснээсээ хойш 21 хоногийн хугацаанд шумуулд хазуулахгүй байх, Риод байх хугацаандаа бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэх, жирэмсэн эхнэртээ хүмүүст бэлгэвч хэрэглэх, тэвчихийг зөвлөжээ. Түүнчлэн Бразиль тэргүүтэй вирусын халдвар авсан оронд байсан хүмүүс хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол нутагтаа эргэж ирснээсээ хойш эмэгтэйчүүд 2 сар, эрчүүд 6 сарын турш эрүүл мэндийн байдлаа ажигласны дараа үр тогтоохыг зөвлөсөн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй