ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулна

    Хүүхэд орлого олдоггүйгээс гадна  өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй  тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь учир дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох шаардлагатай хэмээн үздэг байна.

    НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран Гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээний аргачлалаар хийсэн хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

    Энэхүү аргачлалаар хүүхдийн аж байдлыг тодорхойлохдоо хүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг. 

    Мөн хүүхдэд тулгарч буй гачигдлууд  өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой.

    Энэхүү судалгаагаар хүүхдийн гачигдлын түвшин  бүхий л салбарт, тухайлбал, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон байр, хүүхэд хамгааллын салбарт харьцангуй өндөр байгааг харуулсан бөгөөд эдгээр гачигдлууд нь нэг хүүхдэд давхацсан байдлаар тохиохын хамт тухайн хүүхдийн өрхийн орлогын ядууралтай мөн уялдаатай болохыг нотолж байна.

    Тухайлбал:

    • 5-аас доош насны нийт хүүхдийн 2/3 нь нэгэн зэрэг дор хаяж 3 гачигдалд өртөж байна.
    • Өрхийн орлогын ядуурлын түвшин хүүхдийн гачигдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, орлогын хувьд ядуу өрхийн хүүхдүүд давхацсан гачигдалд өртөх магадлал өндөр байна.
    • Хамгийн ядуу өрхөд амьдарч буй  0-23 сартай  10 хүүхэд тутмын 7 нь нэгэн зэрэг 4 гачигдалд өртөж байгаа бөгөөд 24-59 сартай 10 хүүхэд тутмын 7 нь нэгэн зэрэг 5 гачигдалд өртөж байна.

    Өрхийн орлогыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ нь ядуу биш боловч гачигдалд өртсөн хүүхдийн аж байдлыг дээшлүүлэхэд хангалттай бус байх магадлалтай. Тиймээс хүүхдийн ядуурлын учир шалтгааны уялдаа холбоо, тодорхойлогч шинж чанаруудын энэхүү дүн шинжилгээ нь хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй