Вьетнам улсад энэ хичээлийн жилд 6 хүртэлх насны 4.8 сая хүүхэд цэцэрлэгт хамрагдах гэж байна. Хүн ам нь хурдтай өсөн нэмэгдэж, төрийн эзэмшлийн цэцэрлэгүүдийн хүчин чадал хэтэрсэн учраас Вьетнам улсын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 75 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдаж байна. Вьетнам улсын нийслэл Ханой хотод төрийн эзэмшлийн цэцэрлэгийн хүрэлцээ муу учраас эцэг эхчүүд өглөөний 4 цагаас эхлэн дугаарлаж, түрүүлж ирсэн нь хүүхдээ бүртгүүлнэ гэсэн зарчим үйлчилж байна. Жишээлэхэд Ханой хотын Кау Жяу гэх шинэ дүүргийн хувьд 2016-2017 оны хичээлийн жилд 4 настай 4495 хүүхэд цэцэрлэгт хамрагдах шаардлагатай. Шинэ дүүрэгт төрийн эзэмшлийн 14 цэцэрлэг байдаг ч, 9 цэцэрлэг нь энэ жил 4 биш 5 настай хүүхдүүдийг элсүүлэх болсон байна. Өөрөөр хэлбэл төрийн эзэмшлийн 5 цэцэрлэг энэ жил нийт 4 настай 190 хүүхэд элсүүлнэ. Гэтэл цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 4 настнууд зөвхөн нэг дүүрэгт 4495 байгаа юм. Иймээс эцэг эхчүүд өглөөний 4 цагт гэрээсээ гарч, цэцэрлэгийн гадаа дугаарлаж байна. Ханой хотын захиргаанаас хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжиж байгаа ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн учраас нийтдээ 4 цэцэрлэгийг хаасан байна. Дашрамд сонирхуулахад Вьетнам улсад нэг сурагчид хотод 8 ам метр талбай, хөдөөд 15 ам метр талбай оногдох ёстой гэсэн стандарт үйлчилдэг.
2
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт