ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сургуулийн өмнөх насны 305 гаруй мянган хүүхэд бий

    Жил бүрийн 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хотын хөл хөдөлгөөн ихэсдэг. Хэн хүнгүй хүүхдээ төрийн өмчит цэцэрлэгт хамруулахыг хүсэвч,  байр суууцны  хүрэлцээ дутмаг,  жилээс жилд шинээр цэцэрлэг ашиглалтанд орох хэдий ч хүн амын төрөлт, өсөлт ихсэж байгаа учраас цэцэрлэгийн тоо хэмжээ дутагдалтай хэвээр л байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 38 цэцэрлэг шинээр ашиглалтанд орох бөгөөд үүний 8-ыг нь одоогоор улсын комисс хүлээн авчээ. Ирэх 9-р сард 31 шинэ цэцэрлэг шинээр ажиглалтанд орох юм.

    Энэ оны байдлаар 305740 гаруй цэцэрлэгийн насны  хүүхэд байгаагаас 235000 хүүхэд нь  цэцэрлэгт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн хувилбар сургалтанд хамрагдах хүүхдийн тоо үүнд орсон байна. Тодруулбал ирэх жилд сургуульд элсэн орох 5 настай хүүхдүүдийг хувилбар сургалтанд хамруулах юм байна. Энэ нь цэцэрлэгийн үйл ажиллагаанаас арай өөр, бүтэн өдөр биш тодорхой хэдэн цагаар 5 настай хүүхдүүдийг хүмүүжүүлэх бөгөөд тухайн цэцэрлэг өөрсдийн хүчин чадал, бололцооноос хамааран хүүхдүүдийг хамруулах цаг хугацааны хувьд өөр өөр байна гэлээ.

    Мөн энэ жил цэцэрлэгүүд зорилтот бүлгийн хүүхдүүдээр нийт элсэгчдийн 20 хувийг бүрдүүлэх тухай шийдвэр гарсан байна. Энэ жил шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орох хэдий ч  зарим ачаалалтай цэцэрлэгүүд элсэгчдийг сугалаагаар бүртгэхийг албаны хүмүүс хэлж байна. Үүнийг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэхийг хүссээр байгаа. Харин холбогдох байгууллагууд цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг жил бүр авч байгаа ч манай улсын тулгамдсан асуудлуудын нэг хэвээр л байгаа юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй