Интернет хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо нэмэгдэж нэр төрөл нь олшроод буй. Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад и-мэйл луйвар хийх гэмт хэргүүд ихэвчлэн гарч байгаа юм байна. Эндээс и-мэйл луйврын хэрэг хамгийн их буюу 500 сая төгрөгийн хохиролыг иргэдэд учруулжээ. Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн social network ашиглан иргэдэд их хэмжээний мөнгө амлах, сугалааны эзнээр тодорсон гэх зэргээр хуурч холбоо тогтоодог ажээ. Бүр иргэдийг үнэмшүүлэхийн тулд утсаар хэд хэд холбогдож хуурамч батламж, виза болон мастер картуудын дугаарыг илгээж, нэгэнт итгэлийг нь олсны дараа татвар юм уу тодорхой төлбөр төлөхийг хүсч залилдаг байна. Секс сүрдүүлгийн гэмт хэргийг ихэвчлэн дотно харилцаа үүсгэхийг хүүсэн нэгэн болж эхлүүлдэг бөгөөд Skype мессенжер ашиглан онлайн секс хийх санал тавьдаг аж. Үүний дараа хохирогч өгөөшинд орвол бичлэгийг нь тараана гэж сүрдүүлж их хэмжээний мөнгө шилжүүлэхийг шаарддаг байна. Иймээс иргэд сонор сэрэмжтэй байж, интернетээр хүмүүстэй танилцахгүй байх, хувийн мэдээллээ нийтэд тарахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Олон улсад цахим гэмт хэрэг дээр ажиллах мэргэшсэн кибер мөрдөгчдийг тусгайлан бэлддэг байна. Манай улс ч Мөрдөгчийн сургуулийг байгуулж мөрдөгчдийг тусгайлан мэргэшүүлэх талаар ярилцаж байгаа аж.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт