ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Монгол ралли-2014” тэмцээнд эмэгтэй тамирчид уралдана

             "Монгол ралли" тэмцээн манайд зохион  байгуулж эхэлсний 20 жилийн ойн нэрэмжит “Монгол ралли-2014”  автомашин, мотоциклийн холын зайн УАШТ энэ сарын 17-21-нд болно. Тэмцээн УАЗ, JEEP, мотоциклийн ангилалд өрсөлдөх тамирчид  Төв-Дундговь, Өмнөговь-Өвөрхангай,Төв аймгийн нутагт 1500-1600 км зам туулж уралдах юм.

            Уралдаанд оролцогчдыг  МҮОХ-д даваа, мягмар гаригт бүртгэж, лхагва гаригт техникийн үзлэг хийх аж. Тэмцээний нээлт Чингисийн талбайд пүрэв гаригийн өглөө 9.00 цагт болно. Өнгөрсөн жил тэмцээний мото ангилалд Д.Лхагвасүрэн, JEEP төрөлд Ө.Бямбацогт түрүүлж улсын аварга болж байсан билээ.

            Сүүлийн үед бүсгүйчүүд мото, авто раллид эрчүүдээс дутахгүй өрсөлддөг болсон тул энэ жилийн уралдаанд тэднээс  ч түрүүлж мэднэ.  

    Г. Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй