Та юм уу, таны эргэн тойронд байгаа хэн нэгэн ууртай, стресстсэн, гунигласан гэх мэт нэг үгээр хэлбэл аз жаргалгүй байгаа юм шиг санагддаг уу. Аз жаргалгүй байгаа нь дараах 6 зуршлаас үүдэлтэй байж болох юм.
Депрессдсэн эсвэл аз жаргалгүй байгаа хүмүүс ирээдүйдээ ихээр санаа зовж байдаг. Тэд хэзээ ч одоогийн амьдралаа бодохгүй ирээдүйдээ санаа зовж байдаг.
Хэрэв ирээдүйдээ байнга санаа зовж байдаг бол хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Одоо байгаадаа анхаарал хандуулж, хэрхэн сайжруулах тал дээр санаа тавьж амьдрах хэрэгтэй. Ингэснээр таны ирээдүй гэрэл гэгээтэй харагдах болно.
Аз жаргалгүй хүмүүс өнгөрсөн амьдралынхаа алдаа, дутагдлыг мартаж чадахгүй байнга харамсаж байдаг.
Нэгэнт өөрчилж цаг хугацааг ухрааж чадахгүйгээс хойш өнгөрсөн амьдралынхаа алдаагаа мартаж, уучилж, түүнээсээ сургамж авч амьдрах хэрэгтэй.
Аз жаргалгүй хүмүүс хэт сөрөг зуршилтай байдаг. Идэж уух юм, архи тамхи, хар тамхи гэх мэт муу зуршилд автсан байдаг.
Үүнээс ангижрахын тулд сэтгэл санаагаа цэгцэлж, амьдралын баяр баяслыг мэдрэх хэрэгтэй.
Аз жаргалгүй хүмүүсийн гаргадаг нэгэн том алдаа. Тэд сэтгэл санаагаа өөдрөг болгож байна хэмээн өөрийгөө хуурч хүчээр юм худалдаж авдах юм уу эсвэл зугаацдаг.
Мөнгөтэй байж болно. Гэхдээ мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй.
Аз жаргалгүй хүмүүс бусадтай өөрийгөө харьцуулж нэг бол би бусдаас илүү гэж биеэ хэт тоох эсвэл би бусдаас ямар нэг байдлаараа дутмаг гэж биеэ голдог.
Амжилттай яваа хүн өөрийгөө хэзээ ч бусадтай харьцуулдаггүй. Хэрвээ харьцуулах шаардлагатай бол “би өмнө нь ямар байсан бэ? одоо ямар байна вэ? хэр их өсч хөгжсөн байна вэ? ирээдүйд ямар байх вэ? хэр их өсч хөгжсөн байх вэ?” гэдгийг харьцуулдаг.
Аз жаргалгүй хүмүүс бүх зүйл дээр гомдоллож, шалтаг тоочиж байдаг. Тэд аливаа зүйлийн сайн талыг нь харалгүй байнга муу талыг харж шүүмжилж, гомдол эрж байдаг.
Гомдоллодог хүн эрч хүчээ алддаг. Харин талархдаг хүн эрч хүчийг олдог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт