Хятадын өмнөд нутгийн Юлин хотод 2010 оноос зохиогдож байгаа нохой, муурны махан хоолны баяр ням гарагт боллоо. Сүүлийн 500 жилийн турш хятадын ард түмэн энэ баяраар нохой, мах идэж ирсэн ч 6 жилийн өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэж, зөвхөн энэ баярт зориулж 15 мянган амьтныг нядалдаг болсон байна. Харин БНХАУ-ын хэмжээнд жилд 10 сая нохойг хүнсний зориулалтаар нядалдаг гэсэн дүн бий.
Түүнчлэн Хятадын амьтны эрх хамгаалагчид нохой, муурыг хүнсний зориулалтаар худалдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагадаа өргөн барьсан байна. Хятадын амьтан хамгаалах хүчин хэмээх байгууллага олон улсын дэмжлэгийг авч нядалгаанд орох гэж байгаа амьтдыг аварч хооллож ундлан, эмчийн үзлэгт оруулдаг байна. Тус байгууллага эрх баригчидтай сайтар хэлэлцсэний дүнд аварсан нохдоо амьтанд хайртай хүмүүсийн асаргаанд шилжүүлэх болсон байна.
2014 оны 8-р сараас хойш нийтдээ нохой ачсан 22 ачааны машиныг зогсоож, олон арван мянган амьтныг аварсан байна. Хятадын амьтан хамгаалагчид ийм ахицтай ажиллаж байгаа бол дэлхий даяарх 11 сая хүн энэ харгислалыг зогсоохыг шахан шаардсан өргөдөлд гарын үсэг зурсан байна
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт