ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    IX Богдын Байгаль орчноо хайрлан хамгаалах талаарх айлдвар

    1.    Гурван эрдэнэ / бурхан, ном, хувраг /дор чин сэтгэлийн залбирал үйлдэх

    Шинэ ертөнц буюу 6 зүйлийн амьтад /тэнгэр, асури, адгуус, бирд, там/, сав ертөнц буюу тэдний амьдарч байгаа газар дэлхий өнө удаан амар амгалан байх, даян дэлхийд гал, ус, цэрэг дайны болон бусад элдвийн гамшиг зовлон бүү учрах болтугай хэмээн сүсэглэн залбирах хэрэгтэй.

    2.    Монгол хүн болгон байгаль орчны талаар мэдлэгийг эзэмших

    Орчин үеийн байгаль экологийн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ уламжлалт байгаль хамгааоах арга ухаан, ёс заншлаа ямагт суралц.

    3.    Хүн бүр энгийн амьдрах

    Хүмүүний шунал хязгааргүй, байгалийн нөөц баялаг хэмжээ хязгаартай. Иймд шуналын сэтгэл, илүү тансаг хэрэглээгээ хязгаарлаж, түүнд хяналт тавьж сур. Аль боломж бололцооныхоо хирээр энгийн амьдрахыг хичээ.

    4.    Байгаль орчинд ээлтэй хөгжих

    Аливаа хөгжлийг үгүйсгэж чадахгүй гэвч байгальд ээлтэй эерэг зөөлөн замаар хөгжлийг урагшлуулах хэрэгтэй.

    5.    Амьдралын зохистой орчинг бүрдүүлэх

    Бохирдолгүй хөнөөлгүй байгаль орчин нь хувь хүний эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал түүнчлэн улс үндэстний хөгжлийн үндэс суурь болно.

    6.    Түмэн бодисыг тэтгэгч чандмань эрдэнэ усаа хайрлах

    Нуур цөөрөм, гол мөрөн, горхи, булаг шандыг хүндэтгэн хайрлан хамгаалж, бохирдол хөнөөлөөс сэргийлцгээе. Хүн бүр, айл бүр, албан байгууллага бүр усны хэрэгцээгээ хэмнэж, зөв ашиглацгаая.

    7.    Амьтдыг хайрлан хамгаалах

    Ямарч амьтны алтан амины үнэ цэнийг ухамсарлаж, тэднийг амь лугаа хагацуулах, гүжир муу нүгэл хилэнцийг тэвчих. Ялангуяа ховор болон нэн ховор амьтны төрөл зүйлийг хайрлан хамгаалах. Тэдгээр амьтны үс, арьсны хэрэглээг багасгая, эд эрхтэн амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн эд  зүйлийг худалдаж авахгүй, хэрэглэхгүй байх.

    8.    Ой модоо хамгаалах, нөхөн сэргээх

    Агаар бохирдол, цөлжилтийн эсрэг хүн бүр мод тарих ёстой. Үүнээс гадна одоо байгаа модоо хайрлан зохистой ашиглаж чадваас энэ нь хойч ирээдүйгээ бодсон нэгэн том алхам мөн.

    9.    Байгалийн далд баялаг болсон ашигт малтмал, эрдэнэсийг зохистой ашиглах

    Газрын доорх нөөц баялгийг энэ нас, ирээдүй хойчийн амьдрал зэргийг харгалзан алсын хараатай авирлан хэмнэж, ашиглах нь чухал юм. уул уурхайн үйлдвэрлэл нь байгаль экологид эрсдэлтэй, хор хөнөөлтэй бөгөөд байнга араасаа муу үр дагаварыг дагуулж байдгийг ямагт анхаарагтун. Энэ мэт Хутагт миний 9 зүйлийн сургамжийг, Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүгд анхааран авч сэтгэл болон явдал мөрдөө хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Их Монгол орны маань ус нь цэнгэг, агаар нь цэвэр, газар шороо нь бүтэн, хүмүүн, амьтан нь айх аюулгүй, амгалан жаргалтай байгаасай хэмээн үнэн зүрхнээсээ хүсэж байгаагаа өнчин айлтгая

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй