Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хэргийг шалгаж байгаа АТГ дөнгөж сая мэдээлэл хийж зарим тайлбарыг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат өглөө. Тэрээр “Нүүрс хөтөлбөрийн хүрээнд Л.Гансүх, М.Тулга нарын зургаан иргэн улсын төсвөөс мөнгө идээд зогсохгүй зарим компаниас ихээхэн хэмжээний мөнгийг баримт бүрдүүлэлгүй авсан нь тогтоогдож байгаа. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг тэдэнтэй өмгөөлөгчийг нь уулзуулахгүй, мөн эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн биедээ авч явсан баримт бичгээс ноцтой зүйл илэрсэн учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаад байгаа” хэмээн ярив. Л.Гансүх нь 10 дугаар сарын 28-нд батлан даалтад гарсан бол түүнтэй хамт шалгагдаж буй хүмүүс цагдан хоригдсон хэвээр байгаа юм.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт