ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Австралийн хамгийн том өглөөний цай”-ны учир

     Сая сая Австраличууд гэртээ, ажил дээрээ эсвэл найзуудтайгаа нийлж “Австралийн хамгийн том өглөөний цай”-г хамтдаа уунгаа мянга мянган хавдраар өвдсөн хүний амийг аврахад хувь нэмрээ оруулдаг хандивын үйл ажиллагаанд жил бүр нэгддэг байна. Орон даяар зохион байгуулдаг энэхүү сайн үйлсийн хөдөлгөөн 20 гаран жил амжилттай өрнөж, жилдээ 12-13 сая доллар босгож хавдрын чиглэлийн судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэлт, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр хавдартай тэмцэх үйлсэд зориулагддаг юм. Австралийн Хавдрын Зөвлөлөөс эхтэй энэхүү санаачилга хавдартай тэмцэх үйлсэд зориулсан хамгийн аятайхан бөгөөд чухал аргад аль хэдийн тооцогдох болж хүрээгээ улам тэлсээр байна. 

    Тэгвэл Монголд "Хавдрын үндэсний зөвлөл" 2014 онд байгуулагдсан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь хүн амд хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсрол олгохоос гадна хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллага Австралийн Элчин сайдын яам, Австралийн хавдрын зөвлөлтэй хамтран Монголд анх удаа “Biggest Morning Tea буюу Хамгийн Том Өглөөний цай” үйл ажиллагааг 6-р сарын туршид зохион байгуулж байна.

    Таны оролцож, хувь нэмрээ оруулах энэхүү өглөөний цайнаас боссон хандив нь зонхилон тохиолддог хавдруудын талаарх энгийн хэлээр бичсэн гарын авлага, өвчтэй хүмүүсийг асарч буй ар гэрийнхэн, хань ижил, үр хүүхэд, ажлын газрынханд тохиолддог олон асуудлуудыг хэрхэн даван туулах талаар бичсэн номнуудыг хэвлүүлэн өвчтөнүүдэд үнэгүй тараах, олны хүртээл болгоход шаардагдах мөнгө санхүүг босгоход зориулагдана.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй