ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дундаж наслалт Японд 86.8 буюу хамгийн өндөр

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн сард мониторингийн дүнг танилцуулахдаа 2000-2015 оны хооронд хүний дундаж наслалт таван жилээр уртассан гэсэн таатай үр дүнг онцоллоо.

    Түүх сөхвөл дундаж наслалт 1960-аад онд нэмэгдэж байсан ч 1990-ээд онд Африкд ДОХ өвчин тархсан, Зүүн Европт ЗХУ задарсан үйл явдал дундаж наслалт богиносоход нөлөөлсөн байна.

    Харин 2000 оноос хойш Африкчуудын дундаж наслалт  60-69.4 жил болж уртасчээ. Энэ нь хүүхдийн эндэгдэл багассан, халдварт саа өвчинтэй хийсэн тэмцэл үр дүнд хүрсэн, ХДХВ-тэй өвчтнийг эмчилдэг болсонтой холбогдож гарсан амжилт юм.

    Дэлхийн дундаж наслалт 2015 оны байдлаар 71.4 жил байлаа. Эмэгтэйчүүд дунджаар 73.8 жил, эрчүүд 69.1 жил насална гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

    Тэгвэл 2015 онд өндөр орлоготой 29 улс оронд төрсөн хүүхдүүд 80 жил, харин Сахарын Африкт мэндэлсэн хүүхдүүд дунджаар 60 жил насална гэж ДЭМБ үзсэн байна.

    Харин Япон улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86,8 жил  байгаа нь дэлхийн хамгийн урт наслалт болж байна. Харин Швейцарийн эрчүүд 81.3 жил гэсэн дундаж насаар тэргүүлж байгаа бол Сьерре Леон улсад хүйс харгалзахгүй, дундаж наслалт 50 жил байгаа юм.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй