ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сүүлийн 3 өдөрт хурд хэтрүүлсэн 440 зөрчил бүртгэгджээ

    Сүүлийн 3 өдрийн байдлаар  нийслэл хотын авто зам дээр 932 зөрчил бүртгэгджээ. Үүний 492 нь гэрлэн дохио зөрчсөн, 440 нь хурд хэтрүүлсэн  байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх,  зуслан чиглэлийн замуудад  зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн 1-р эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчлүүд их байна.
    Тиймээс, Жолооч та, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв соёлтой оролцож, хот дотор хурдны дээд хязгаар 60км/цаг гэдгийг анхаарна уу гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй