Зоонозын шалтгаант үйл явдал
Хачигт халдварт өвчний сэжигтэй тохиолдол:
Он гарсаар 18 аймгийн, 85 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 445 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс: ХР-ын 325 сэжигтэй тохиолдлын95(29.2%), ХЭ-ын 50 сэжигтэй тохиолдлын 7(14), ХБ-ын 70сэжигтэй тохиолдлын 44(62.8%) тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна. Эпидемиологийн 24 дахь долоо хоногийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлттэй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Мал, амьтны халдварт өвчний тухайд:
2016 оны 6-р сарын 13-ны өдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд тогтоогдсон “Хонины цэцэг” өвчний хорио цээрийн дэглэм тус тус цуцлагдсан байна.
Эх сурвалж: ОБЕГ
ОЛОН УЛСАД
Коронавирүст халдвар:
Саудын Араб улсад 2016 оны 6-р сарын 14-ны өдөр хүний коронавирүст халдварын 2 тохиолдол бүртгэгдэж лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. Өвчтнүүдийн хувьд 54-59 насныхан байна. Одоогоор 1386 тохиолдол лабораториор батлагдаж, 593 нас баралт бүртгэгдээд байна.
Эх сурвалж: http://www.promedmail.org/
Япон энцефалит:
Энэтхэг улсын Nalbari, Dibrugarh, Sivasagar дүүргүүдэд Япон энцефалитын халдварын улмаас 5 тохиолдол нас барсан талаар мэдээлсэн байна. Ялангуяа хүүхдүүд илүү өртөж байна. Мөн борооны улиралд, 8 дугаар саруудад тохиолдол нэмэгддэг байна. Өнгөрсөн жил уг өвчнөөр 565 тохиолдол бүртгэгдэж, 132 нас баралт бүртгэгдсэн. Япон энцефалит өвчин нь вирүсээр үүсдэг, шумуулаар дамжин халдварладаг богино хугацаанд тархи, нугас, тархины зөөлөн бүрхүүлийг гэмтээдэг цочимог халдварт өвчин юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт