ЖИЛ ТУТАМ ШВЕЙЦАР УЛСЫГ 3 НИЙЛҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ЦӨЛЖИЖ БАЙНА
Цөлжилтийн уршгаар хүн төрөлхтөн минут тутамд 24 га талбай газраа алдаж байна. Нэг жилд 12 сая га талбай цөлжиж байгаа нь жил бүр 20 сая тонн буудайн ургацаа алдаж байгаатай утга нэг юм. 2013 оны байдлаар дэлхийн 168 улс орны газар нутаг ноцтой доройтолд орсон байсан юм.
Газрын хөрсийг хамгаалж, тогтоон барьдаг мод ургамлыг тайрах, мал амьтан ургамал ногоог хэт ихээр идэж, газар тариалангийн өндөр хурднаас хамаарч хөрсний шим тэжээл алдагдах зэрэг нь цөлжилт үүсэх шалтгаан болж байгаа юм. Үүний зэрэгцээ газрын хөрс усанд идэгдэж, салхинд элэгдсэний улмаас хөрсний өнгөн давхарга арчигдаж, үржил шимгүй тоос, элс үлддэг. Эдгээр нь доройтолд орсон газрыг цөл болгож хувиргадаг томоохон хүчин зүйлс юм. Цөлжилт дэлхийн 250 сая хүний амьдралд шууд нөлөөлжээ. 2013 оны байдлаар дэлхийн 168 орны газар нутаг ноцтой хөрсний доройтолд орсныг НҮБ-аас зарлаж байсан. Мөнгөн дүнд шилжүүлбэл жилд 490 тэрбум ам.долларын хохирол амсаж байна. Нэг жилд Швейцар улсын газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газар цөлжиж байна. Тухайлахад 2050 он гэхэд хоол хүнсний эрэлт хэрэгцээ 60 хувь нэмэгдэнэ. Энэ эрэлтийг хангахын тулд Өмнөд Африкийн газар нутгийн хэмжээтэй адил буюу 120 сая га талбайд хүнс нэмж тарих шаардлагатай юм байна. Цөлжилт хамгийн хурдтай явагдаж байгаа Сомали, Этиоп, Кени зэрэг улс оронд төрийн зөв зүйтэй бодлого хур тунадаснаас илүү дутагдаж байгаа нь цөлжилтийн гол шалтгаан болж байна. Манай урд хөрш БНХАУ-д л гэхэд цөлжилт, хөрсний эндэгдлийн улмаас 400 сая хүн хохирчээ. Цөлжилтийн хүний аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар статистик дүн мэдээллээс хүргэхэд Өнөөдөр дэлхий дээр 2.6 тэрбум хүн хөдөө аж ахуйгаас хамааралтай амьдарч байгаа. Гэтэл энэ хүмүүсийн 52 хувийнх нь хөдөө аж ахуйд ашигладаг газрын хөрс их болон ноцтой хэмжээгээр хөрсний доройтолд оржээ. 2008 оны байдлаар дэлхийн хэмжээнд хөрсний доройтол 1.5 сая хүний аж амьдралд нөлөөлж байлаа. Үржил шимт тариалангийн талбайн 35 хувь нь үгүй болжээ. Ган гачиг, цөлжилтөөс улмаас минут тутамд 23 га талбай, жилд 12 сая га талбай цөлжиж байна. Эцэст нь ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт, тариалангийн хоцрогдсон арга туршлага, усны тааруу менежмент зэрэг нь цөлжилтийн гол шалтгаан гэдгийг онцолж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт