Нийслэлд ургаж байгаа модны 70 орчим хувь нь улиас. Улиас нь орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг, тэсвэртэй, анхилам үнэр ялгаруулдаг зэрэг олон сайн талтай учраас манай улс улиас модыг ихээр тарьжээ. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдгийн нэгэн адилаар жил бүрийн 6-р сарын сүүлчээс 7-р сарын дунд хүртэл улиас модны улингар унадаг билээ. Энэ нь бидний мэддэгээр модны цагаан хөвөн юм. Жилийн энэ үед хотын иргэд ам, хамраа даран улингараас өөрийгөө хамгаалдаг. Иргэд эм улиасны цэцгийн үр буюу цагаан хөвөнг харшил үүсгэдэг хэмээн эндүүрдэг боловч нүдэнд харагдахгүй агаарт тархах дохиурын тоосноос нь харшил үүсдэг байна. Улиас модны дохиурын тоос нь харшил үүсгэж, харин улингар сэдрээдэг байна. Модны цагаан хөвөн унахаас сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл жил бүр улиас моднуудад цаг тухайд нь тайралт хийхэд иргэдийг харшлаас хамгаалах боломжтой. Хотын иргэн та ч энэ ажилд идэвхитэй оролцон хашаандаа ургасан улиасыг мэргэжлийн хүмүүсээр тайруулж байх хэрэгтэй.
Бэлтгэсэн: Д.Уугантуяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт