
Зарим хүмүүс эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаггүй гэж хэлдэг. Харин зарим нь байдаг гэж маргадаг. Магадгүй эрэгтэй эмэгтэй найзууд гэж яг яаж найзалж байгаагаас шалтгаалан найзууд эсвэл найзууд биш гэж хэлж болох юм. Танд эсрэг хүйсний "сайн найз" байдаг уу? Байдаг гэж бодож байгаа бол түүндээ дуралчихаагүй биз? Ингээд танд "сайн найз"-даа дуралсан 15 "ноцтой" шинжийг дурдвал:
Эсрэг хүйсний сайн найз байж болно. Гэхдээ өглөө, өдөр, орой байнга мессеж бичиж чаталдаг бол "найз"-аас өөр харилцаа үүсч байгаагийн шинж.
Түүнийг жаргалтай байлгахын тулд бүхнээ зориулдаг, зориулахад бэлэн бол та дуралсаны шинж.
Та түүний юу хэлэх гээд байгааг шууд ойлгож байвал.
Түүнд өөрийн хувийн нууцаа хүртэл ярьж, юу ч хамаагүй ярьсан ч ичиж санаа зовдоггүй байх.
Олон хүн цугларсан жишээ нь бар цэнгээний газар хамгийн түрүүнд түүнийг хайж эхэлдэг бол.
Түүний тухай бодол санамсаргүйгээр толгойд орж ирдэг. Байнга.
Хэн нэгэн эсрэг хүйсний хүнтэй ярилцаж байгааг нь харвал хардах сэтгэл төрдөг.
Согтсон үедээ түүн рүү хайртай шүү гэх мэт "үнэнээ" бичдэг.
Тэвэрмээр санагдах. Тэврэлт нь бусдаас илүү өөр санагдаж эхлэх.
Түүнийхээ тухай гэр бүлийнхэндээ байнга ярьдаг учраас тэр.
Таны сайн найз чинь үүнийг хамгийн түрүүнд сонсох ёстой гэж хүсэн хөөрдөг бол.
Дээрхтэй адил муу зүйл тохиолдсон ч түүнд хамгийн түрүүнд хэлдэг.
Энэ тийм ч муу зүйл биш ч гэсэн хандлага өөрчлөгдөж байгаагийн шинж юм.
Түүнгүйгээр амьдрал утгагүй эсвэл шал өөр байх байсан мэт санагдах.
Таны хийх хөгжилтэй зүйлүүд, төсөөлөл түүнтэй байнга цуг байдаг уу?
Эцэст нь хэлэхэд үнэхээр та түүнд дуралсан гэдгээ мэдсэн бол энэ тухайгаа хэлэхэд хэцүү байх болов уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт