ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Америк сарлаг хамгаалахын тулд үндэсний бэлгэдэл болголоо

    Бухан гөрөөс буюу америк сарлаг нь Умард Америкт сая саяараа нутагладаг байсан ч 1800-аад онд устах аюулд орсон түүхтэй. Тухайн үед бухан гөрөөсийн зөвхөн арьсыг нь авах зорилгоор өдөрт л 5000 мянгаар нь агнадаг байсан талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Харин өнөөдрийн байдлаар Умард Америкийн газар нутагт 30 мянган бухан гөрөөс байгаа юм. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Тедди Рузвелт энэ амьтныг авран хамгаалах талаар анхны шанг татсан бөгөөд 1905 онд бухан гөрөөс хамгаалах сан байгуулагдаж байжээ. Умард Америкийн хуурай газрын хамгийн том энэ амьтан 900 кг жин татдаг, 60 км/цаг хурдалдаг байна. Өнгөрсөн 5-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бухан гөрөөс буюу америк сарлагийг улсынхаа хөхтөн амьтдын бэлэг тэмдэг болгох хуулийг соёрхон баталжээ. Ингэснээр АНУ-ын хэмжээнд 30 мянган тоо толгой үлдэж, устах аюул нүүрлэсэн хөхтөн амьтны тоо толгойг өсгөхөд ихээхэн ач холбогдолтой юм байна. АНУ-ын албан ёсны хөхтөн амьтан гэж зарлахын өмнө тус улсын Канзас, Оклахома, Вайоминг мужууд америк сарлагийг хамгаалах зорилгоор мужийн бэлэг тэмдгээр сонгосон байна. Америк сарлаг ч гэдэг энэ амьтны дүр зураг Вайоминг, Канзас мужийн далбаанд мөнхөрчээ. Ийнхүү америк сарлаг халзан бүргэдийн хамт АНУ-ын бэлэг тэмдэг болж байна.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй