ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тарган байхдаа илүү дур булаам харагддаг алдартнууд

    Мила Кунис

    Мила Кунис “Хар хун” кинонд тоглохын тулд хэдэн кг турсан гэж бодож байна? Тэрээр 58 кг жинтэй байгаад 12 кг хасч байж энэхүү кинонд тоглох эрхтэй болсон. Тэрээр 46 кг байхдаа өөртөө итгэл муутай болсон бөгөөд ямар ч хэлбэргүй, юу ч байхгүй зүгээр л нэг жижигхэн хүн л болсон гэж хожим нь өөрөө ярьжээ.

    Кэйт Босворд

    Америкийн алдарт дуучин, жүжигчин, загвар өмсөгч Кэйт Босворд гоо сайхнаараа дэлхийг шуугиулдаг билээ. Тэгвэл тэр 2008 онд хэт их стресдсэнээс болж 5.5 кг турсан бөгөөд энэ үедээ яг л араг яс шиг харагддаг байжээ. Түүнийг хэт турснаас нь болж өвчтэй гэх цуурхал тарсны улмаас Calvin Klein Кэйттэй байгуулсан гэрээгээ цуцлахад хүрч байсан юм.

    Хилари Дафф

    Түүнийг туранхай байхдаа илүү эрүүл хөөрхөн харагддаг гэж маш олон хүн дуу нэгтэйгээр хэлдэг байна. Дисней сувгийн од тэрээр 2005 онд нүднээс гартлаа турсан ч 2012 онд анхны хүүхдээ төрүүслнийхээ дараа танигдахын аргагүй таргалж 80 кг хүрч байсан юм. Тэрээр эргэж хэвэндээ орсон ч гэлээ махлаг бандгар байх нь эмэгтэйлэг гэж үздэг байна. 

    Рене Зэлвегр

    “Бриджет Жонсын  өдрийн тэмдэглэл” кинонд тоглож карьераа эхлэж байсан тэрээр хүн болгонд эгдүүтэй булцгар төрхөөрөө санагддаг. Гэтэл өөрийнхөө биед сэтгэл хангалуун бус байдаг учраас уйгагүй хөдөлмөрлөж 20 кг орчим турсан ч хүмүүс түүний туранхай төрхийг нэг их үнэлээгүй гэдэг. Тэрээр ердөө 4 хөн сарын дотор 20 кг турж яваандаа биеийн дархлаа нь унаж эхэлжээ. 

    Никол Ричи

    Жирийн үедээ ч туранхай харагддаг алдарт жүжигчин маань 2006 оны сүүлээр санаа зовмоор турж эхэлсэн юм. Зарим фенүүд нь түүнийг өвдсөн байх гэж санаа зовж байсан ч тэрээр туранхай биедээ сэтгэл хангалуун байсан юм.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй