ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төсвөө мартсан төрийн түшээд

    Зүгээр л одоо болоо юм биш үү гэж улстөрчдөөс асуумаар байна.  Сандал  суудлаас зуурч нам, фракцаа гэх жижиг эрх ашгуудаа өндөрт өргөх гэж чардайхад та нарын гар эцэхгүй байна уу. Улстөрийн нүүдэл харж байгаа нь гээд хоол, хор найруулж гүйсээр   та нарын хөл чинь цуцахгүй байна гэж үү. Хамгийн  гол нь энэ бүхний ард Монгол Улс, сонгуулиар та нарыг гээд итгэсэн ард түмний итгэл хөсөр хэвтэж дээгүүр нь өөрсдөө нь алхаад байгаагаа олж харахгүй байна гэж үү.

    УИХ-ын намрын  чуулган  нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч энэ УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталснаас өөрөөр ажил хийж гийгүүлсэнгүй. Энэ намрын чуулганаар УИХ 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэж батлахаар жагсаалт гаргасан. Гэвч сарын хугацааг огцорно, огцрохгүй, тэрийг томилно,  энийг  сугална гэсээр өнгөрөөснөөс дээрх жагсаалт тэр чигээрээрээ гишүүдээ хүлээн үлдлээ. Тодруулбал, чуулганы нээлтийн маргаашаас л Н.Алтанхуягийн Засгийн газарт хийх  бүтцийн өөрчлөлтийн тухай яригдаж,  засгийн тэргүүн өөрийгөө авч үлдэн зарим сайдаа өөрчлөхөөр төсөл өргөн барьсан ч явцын  дунд МАН Алтанхуягийг унагахаар шийдсэнийг бид мэднэ.

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичгийг МАН-ын 28 гишүүн өнгөрсөн сарын 17-нд УИХ-ын даргад  өргөн  барьсан. Хуулиараа бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д  өргөн барьснаас хойш саналыг 7 хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргах ёстой.  Дүгнэлтийг мөн л 7 хоногийн  дотор чуулганаар  хэлэлцэж асуудлыг нэг мөр болгоно гэж хуульд тодорхой заасан байдаг. Тэгэхээр 14 хоногийн  дотор УИХ-аар  шийдэгдэх ёстой байсан Н.Алтанхуяг сайдын засгийн асуудал ийнхүү 18 хоног өнгөрч хуулийн хугацаа өнгөрсөн ч  сунжирсаар байна.

    Байнгын хороодоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч МАН, АН-ынхан ээлжилж 2  удаа завсарлага авснаар улстөрд  хүлээлт үүссээр удлаа. Өнөөдөр гэхэд УИХ-ын  байнгын хороод ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилж төлөвлөгөөт хуулийн төслүүдээ арагш нь тавилаа.

    Уг нь энэ чуулганаар гишүүдийн хэлэлцэж ард нь гарах ёстой том ажил бол 2015 оны төсөв. Хуулийн хугацаагаар бол 11 сарын 15-нд багтааж УИХ ирэх оны төсвөө 4 шатны хэлэлцүүлгээр батлах номтой. Гэвч аравхан хоногийн хугацаа үлдээд байхаад УИХ төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг л хагас хугас хийж амжаад  байна.

    Эдийн засгийн хямрал нүүрлэсэн, гадаадын  хөрөнгө оруулалт буурч, ажилгүйдлийн түвшин  ихэссэн, төгрөг унаж вальют чангарсан энэ үед ирэх оны төсвийг өдөр шөнөгүй нухан чамбайруулж гэмээнэ бидний хэн хүнийх нь амьдралд илүү тусах нь лавтай.

    Одоо улстөрийн “халуун”-аа тохируулж, зөв  нүүдэл хийх гэсэн шаналгаагаа дуусгаж АН хөзрөө даруйхан дэлгэ л дээ. Боловсон хүчний дутагдалд орж, хүчтэй зангарагтай лидер цөөн болсон  АН-ынханд тэгтэл удаан  бодох олон   хувилбар баймгүй л санагдана. Хэчнээн олон  хувилбартай, маргаан мэтгээн ихтэй байсан ч цаг  хугацаа, ард нь гарах ёстой их ажлаа бодоод энэ сунжралдаа цэг тавих  болсон. Шадав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй би л эцгээ өргөх минь гэдэг шиг улстөржилтөө “унтрааж” бүхэл бүтэн улсын хууль тогтоох дээд байгууллага нь байна даа ажилласан шиг  ажиллавал яасан юм бэ.

    Б.Намжилмаа

    Монгол Улсын Эдийн Засгийн Тойм - 2014 оны 6 дугаар сар

    ДЭЛХИЙН БАНК

     

    • Сүүлийн 3 жилд өсөлтөнд тулгаарласан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлснээс Монгол Улсын эдийн засаг ихээхэн тэнцвэртэй бус байдалд хүрээд байна. 
    • Банкны салбарын хөрөнгийн чанар муудаж байна.
    • Өндөр инфляцийг бууруулахын тулд мөнгөний бодлогыг чангалах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад санхүүгийн салбарын бодлого чиглэгдэх ёстой.
    •  Төсвийн тогтвортой байдлын хууль (ТТБХ)-иар тогтоосон төсвийн сахилгыг төсвийн бодлого сахих хэрэгтэй.
    • Монгол улс өндөр өсөлтийн үед олсон байгалийн баялагын орлогоосоо хуримтлал хийж чадаагүй учраас уул уурхайн орлогыг үр дүнтэй удирдах талаар бодох цаг иржээ.
    • Уул уурхайн бус салбарын ДНБ-ий өсөлт өмнөх улиралтай харьцуулахад энэ оны 1 дүгээр улиралд 3 хувь болж буурсан.
    • Эдийн засгийн өсөлт 2013 оны 4 дүгээр улиралд хүрсэн 12.3 хувиас энэ оны эхний улиралд 7.4 хувь болж саарсан.
    • Гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурч байгаагаас хөрөнгийн болон санхүүгийн дансны ашиг их хэмжээгээр мөн хумигдсан.

     

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

    38 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам

    38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

    38.2. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй