ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Байнгын хороод хуралдаанаа хойшлууллаа


    УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр 11 цагт хуралдахаар  товтой байсан ч  ирц хүрээгүй шалтгаанаар хурал болсонгүй. Уг хуралдаанаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох агуулга бүхий Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан юм.

    Түүнчилэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороод өглөө хуралдахаар товтой байсан ч ирц хангалтгүйн улмаас тус тус хойшлов. Дээрх байнгын хороодоор Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байв.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй