ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөвсгөлд 8-р сард хөнгөлөлттэй аялах хямдрал зарлажээ

    Өнөө, маргааш буюу 6-р сарын 04-05-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур-2016” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын буюу Монгол аялагч нарт үзэсгэлэнт Монгол орондоо хийгээд гадаад улсад аялахдаа хэрхэн зөв төлөвлөж, оновчтой, үр өгөөжтэй бас хариуцлагатай аялах талаар мэдлэгт дусал нэмэр өгөхөд оршино. 

    Тус үзэсгэлэнд нийт 40 аж ахуйн нэгж, 10 аймгийн аялал жуулчлалын байгууллага, гадаадын 4 улсын элчин сайдын яам оролцож аялал жуулчлалын зорих газар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулна.

    Мөн гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчны бааз, амралт сувиллын газрууд, аяны хэрэгсэл, тоног төхөөрөмж, механизмын худалдаа эрхэлдэг компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, зуны аяны хэрэгслийн худалдаа явагдана.

    Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, үйлчилгээнүүдийг сонирхуулах юм. Жишээ нь Хөвсгөл далайд тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Далай Тур” жуулчны бааз 8-р сарын сүүлээр тус гэр баазад хөнгөлөлттэй нөхцлөөр байрлаж, аялах онцгой хямдралыг зарлана.

    “Улаанбаатур 2016” үзэсгэлэнгийн онцлог нь боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд үзэсглэлэнд хүрэлцэн ирснээр аялагчид аяллаа хэрхэн зөв зохион байгуулах, аялалд хувийн  ба гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангах, эрсдэлгүй яаж аялах вэ зэрэг хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй