Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо дахин төлөвлөлтийн дараа дүүргийнхээ төв болно. Тус хорооны дахин төлөвлөлтийн гүйцэтгэгчээр шалгарсан Үндэсний шилдэг бүтээн байгуулагч “Жигүүр Гранд” групп олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 12-р хорооны хүүхэд багачуудыг баярлууллаа. Баярын үеэр “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” сэдвээр 5-8 нас, 9-12 насны ангилалаар зарласан гар зургийн уралдааны ялагчдыг тодруулж, шагнал гардуулсан байна. Мөн Баянзүрх цогцолбор сургуулийн авъяаслаг багачууд үеийн найзууддаа урлагийн тоглолтоор бэлэг барьжээ. Дахин төлөвлөлтийн нэгжийн хүүхдүүдийг баярлуулах ажилд 12-р хорооны оршин суугчдын байгуулсан “Чулуутын задгай” ТББ-ын ажилтнууд идэвх санаачлагатай оролцсон байна.






МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт