ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ганган цүнхний ард нуугдах харгислал

    Ганган чамин гар цүнх 300 мянган ам.долларын үнэ тогтоож, олон хүнийг гайхшруулж байх зуур амьтны эрхийг хамгаалагчид загварын ертөнц байгаль дэлхийд ямар хор хөнөөлтэйг дэлхий дахинд харуулж байна. Зөвхөн Hermes брэндийг амьтны арьсаар хангахын тулд Америкаас эхлээд Зимбаб улсад хүртэл ховор амьтдыг өсгөж үржүүлдэг байна.

    АНУ-д төвтэй ПЕТА хэмээх амьтны эрх хамгаалах байгууллага тансаг зэрэглэлийн брэндүүдийн эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулж байдаг. ПЕТА гэх нэр нь ан амьтадтай ёс зүйтэй харилцахыг дэмждэг хүмүүсийн нэгдэл  гэсэн утгатай.

    Hermes Birkin брэндийн хувьд гар цүнх, тэлээ, бугуйн цагны оосор зэргийг матрын арьсаар хийдэг. Тэгвэл зөвхөн Hermes-ийн тансаг бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэхийн тулд матрыг олноор нь өсгөж, үржүүлж, нядалж, арьсыг нь бэлтгэдэг үйлдвэрүүд АНУ-ын Техас мужиэс Зимбаб улсад хүртэл ажиллаж байна.

    ПЕТА-ийн мөрдөгчид матрын үйлдвэрт тансаг бүтээгдэхүүн нэрийн дор матрын арьсыг авахдаа юун түрүүнд цахилгаанд цохиулж хөнөөгөөд, хүзүүгээр нь төмөр оруулж, арьсыг нь хөндийрүүлж, тархийг төмөр шороор бяцалдаг болохыг тогтоожээ. Хамгийн харгис нь энэ үед зарим амьтад амь тавиагүй, тарчлан хөдөлж байдаг байна.

    Цахилгаанд цохиулж хөнөөгөөд, хүзүүгээр нь төмөр оруулж, арьсыг нь хөндийрүүлж, тархийг төмөр шороор бяцалдаг.

    Техас муж дэх матрын үйлдвэр нарны гэрэл, цэвэр агаар ордоггүй харанхуй, бүгчим бохир усан сантай. Энд тэднийг нэг нас хүрэхэд нь толгойн тус газарт нь буудаж хөнөөдөг байна. Буудаад амь тасраагүй матрын нуруу нугаламыг хугалж, ингээд ч амь тавиагүй тохиолдолд арьсыг нь муутгахгүй тулд мөсөн саванд хэсэг хугацаанд хадгалдаг байна.

    Зимбаб улсын хувьд Нил мөрний матрын арьс экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Эндэхийн үйлдвэрүүдэд олон мянган матар төрж, нядлагдах хүртлээ амьдарна. Нэг дор хэт олноор нь байлгасан учраас энэ матрууд нүх малтах, тоглох, үр удмаа хамгаалах, ан хийх зэрэг байгалиас заяамал эрхээ боомилуулдаг.

    Зэрлэг байгаль дээр Нил мөрний матрууд 80 жил амьдардаг. Хароин эндэхийн матрууд Франц улсад хүргэгдэж 50-300 мянган ам.долларын үнэтэй гар цүнх болох хүртлээ ердөө гурван жил л амьдардаг байна. Нэг ийм гоёмсог цүнхийг гурван матрын арьсаар хийдэг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй