ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй гар цүнх

    Хонконг дахь Кристийс дуудлага худалдааны ордонд 18 кратын цагаан алт, алмазан шигтгээтэй, арьсан цүнх 300 мянган ам.долларын үнэ хүрчээ. Тус дуудлага худалдааны ордон загварын түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо гэж мэдэгдэж байна.

    Өнгөрсөн онд Гермес Биркин алмазан шигтгээтэй цүнх 222 мянган ам.долларын үнэ хүрч дээд амжилт тогтоож байсан бол энэ жил мөн л Гермесийн гар цүнхийг 243 мянган ам.доллараас эхлэн дуудаж 300 мянган ам.доллараар худалджээ. 300 мянган ам.доллар хүрсэн Гермес цүнх нь жилд хоёрхон олддог Гималайн алмаз эрдэнэ шигтгэсэн тул олноос онцгой юм байна.

    Гермес брэндийн хувьд жилд хичнээн ийм цүнх үйлдвэрлэдэг гэдгээ бизнесийн нууц гэж үздэг учраас чинээлэг хатагтай нар энэ гар цүнхийг үнэ цохиж худалдаж авдаг байна. Нэн ховор, тансаг, чанартай арьсаар хийгдсэн, ур чадвартай урлаачдын гараа гарган хийсэн, загварлаг зэргээр Гермес цүнхийг тодорхойлох олон шинж чанар бий.

    Цагаан арьсан энэ цүнхийг Ази тивийн нэгэн нууцлаг хэрэглэгч 300 мянган ам.доллараар худалдаж авсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй