ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Тэрэгтэй парад” болоход хоёр хоног үлдлээ

    "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын ээжүүдийн бүлэг Modern Mongolian Family фейсбүүк хуудас нь 2015 оны 11 сард  байгуулагдсан бөгөөд гэр бүл, хүүхдийн эрүүл мэнд хүмүүжлийн талаарх судалгаанд үндэслэсэн, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй мэдээ мэдээллийг олон нийт тэр тусмаа залуу гэр бүлүүдэд түгээх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.  

    Энэ удаа эцэг, эхчүүдийн сайн дурын оролцоонд тулгуурлан төрөөс эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ баталгаатай эдлэх боломжийг хангахыг шаардах зорилготой  тайван жагсаал болох "Тэрэгтэй парад 2016" үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

    Энэ жилийн хувьд "Тэрэгтэй парад"-ыг "Ирмүүн" агентлаг "Космополитан" сэтгүүл, "Динза" комиксоороо, "Натурал Эссэншлс" компани "Лхамур" брэндээрээ дэмжин оролцож, парадны оролцогчдод бэлэглэх болсон байна.

    Эцэг эхчүүд ээ:

    • Машины дуут дохио (сигнал) хүүхдийг тань айлгаж цочоодог бол;
    • Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асах хугацаанд амжиж гарч чаддаггүй бол;
    • Хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаагүй, цэвэрхэн зам талбай хангалттай байдаггүй хэмээн үздэг бол ТА бүхэн бидэнтэй нэгдээрэй.

    ХЭЗЭЭ: 2016 оны 6 сарын 4-ны өдөр 11.00 цагаас эхэлнэ.

    ХААНА: Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх  автомашины замаар алхана. Бидэнтэй нэгдэхийг хүсвэл зам дагуу, дундаас нь нэгдэж болох ба оролцохыг хүссэн хэн бүхэн хүүхдээ тэрэгтэй нь түрэх, хөтлөх, тэврэх, үүрэгчинд үүрэх ямар ч хэлбэрээр алхаж болно. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй