“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” манай улс 64 дэх жилдээ тэмдэглэж байна. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байх шийдвэр гарсан юм.
Хүүхэд бүхэн инээж байвал хүн бүр жаргалтай !
АВСТРАЛИ УЛС /хүүхдийн эрүүл мэндэд илүү ач холбогдол өгдөг/
Тус улс нь хүүхдийн баярыг 10-р сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Үүний өмнөх долоо хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" нэрийн дор хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг.
ЯПОН УЛС /гэр бүлээрээ хамтдаа байхыг илүү чухалчилдаг/
Хүүхдийн баярыг 1948 оноос хойш жилд хоёр удаа тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн 5-р сарын гурван охидын өдөр бөгөөд “Хүүхэлдэйн фестиваль” зохиогдож, Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэж, “Amazake” нэртэй үндэсний ундааг уудаг гэнэ. Тэгвэл 5-р сарын 5-нд болдог хөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг гэнэ.
ЭНЭТХЭГ УЛС /хүүхдийн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьдог/
Энэхүү баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавхарлал Неругийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж, ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг. Мөн ихэнх сургуулиудад үндэсний соёлын тухай хичээл орж багш нар нь дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг аж. Харин Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.
МОНГОЛ УЛС /гэр бүлээрээ хамтдаа байхыг чухалчилдаг/
Энэ өдөр манай хүүхэд багачууд нийслэлийн төв талбайдаа цуглан урлаг, соёлын олон арга хэмжээнд оролцож, мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглох зэргээр өдрийг өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд Гэгээнтэн энтертайнмент төвийн гадна талбайд “Амьдралын алтан мөчийг Гэгээнтэнд” нэртэй хүүхдийн баярын арга хэмжээ зохиогдож, нийслэлийн багачуудын баяр дээр баяр нэмэх гэж байна.
Зургадугаар сарын нэгэнд хүүхдийн баяр тэмдэглэдэг олон улс орон байдаг байна. Тухайлбал, Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Гүрж, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,Камбож, Вьетнам, Хорват, Словак, Этиоп, ХБНГУ, Македон, Монтенегро, Мозамбек, Польш, Румын, Серб, Словян, Танзани, Йемен, Португаль, Гвений Бусау, Макао, Зүүн-Тимор, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг улс багтаж байна
Бэлтгэсэн Т.Сэмжаантамжид
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт