ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сарнай цэцгийн ус хэрхэн гаргаж авах вэ?

    Зөвхөн Иран улсын цөл нутагт хамгийн өндөр чанартай сарнай цэцэг ургуулж, дэлхийн олон орон руу сарнай цэцгийн ус, охь зэргийг худалддаг байна. Жил бүрийн тавдугаар сард Ираны тариаланчид цэцгээ түүж, охь бэлтгэж эхэлдэг байна.

    Иран улсын улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсаас Ираны банкуудад хориг тавьснаас зөвхөн Иранд ургадаг сарнай цэцгийн ус, охь зэрэг өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж хумигдсан байна. Иран улсын Исфахан мужид уур амьсгал, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалж  хамгийн өндөр чанартай сарнай цэцэг ургадаг. Энэ цэцгийг түүхдээ цаг хугацааг чанд баримталж өглөөний таван цагаас, үд хүртэл ажилладаг байна. Сарнай цэцгийн ус нь гоо сайхны бүтээгдэхүүн, эм, түүнчлэн сүрчиг хийхэд маш чухал орц юм.

    Иранд сарнай цэцгээс усыг гаргаж авах технологи сүүлийн 2500 жилийн турш өөрчлөгдөөгүй байна. Үйлдвэрийн эзэн Али Мазроомигийн тайлбарласнаар “Зэс тогоон дотор 30 кг цэцэг, 70 литр ус хийж, дөрвөн цаг буцалгаж, нэрдэг” байна. Эцэст нь нэг зэс тогооноос 40 нэрмэл ус буюу сарнай цэцгийн ус гардаг байна.

    Эрүүл мэнд, гоо сайхны зорилгоор ашиглахаас гадна Франц улс руу сүрчиг, нүүрний тос хийхэд сарнайн ус, охийг ашигладаг. Энэ нэн ховор бүтээгдэхүүнийг худалдаж авахаар өдөрт дотоодын 80 мянган жуулчин Исфахан мужид ирдэг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй