EBARIMT цахим хуудсанд нэвтэрч, НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх үед "Та худалдан авалт хийснээс хойш 15 хоногийн дотор төлбөрийн баримтаа EBARIMT цахим хуудсанд бүртгүүлээрэй. Уг хугацааг хэтэрч бүртгүүлсэн тохиолдолд СУГАЛААНЫ ТОХИРОЛД болон НӨАТ-ЫН 20%-ИЙН БУЦААН ОЛГОЛТОНД хамрагдах боломжгүй болно" гэсэн анхааруулга гарч ирж байна.
НӨАТ-ын баримтын сугалаа явагдаж байх үед баримтаа цахим системд бүртгүүлэхгүй байсан ч болно гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч, улмаар олон сарын худалдан авалтын баримтаа гар дээрээ хадгалж байгаа хүмүүс хохироход хүрээд байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.1.4-т Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд худалдан авалт хийгдсэн өдрөөс хойш 15 (арван тав) хоногийн дотор бүртгүүлсэн байх гэж заажээ.
Харин сугалаанд хожсон иргэд:
7.1. Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 4.10-т заасан хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна:
7.1.1. сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.
7.1.2. сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө.
7.2. Татварын алба нь энэ журмын 7.1-д зааснаар ирүүлсэн хүсэлтийг тулган баталгаалж, ажлын 7 хоногт багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.3. Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно гэж заажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт