ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуслангийн бүсэд хог хаявал 768 мянган төгрөгийн торгуультай

    Сүхбаатар дүүргийн 19-р хороо Санзайн зусланд 4-р сард УНН 34-95 улсын дугаартай, Хово маркийн машины жолооч хууль бусаар ил задгай барилгын хог хаягдлаа хаясан зөрчил гаргажээ.

    Зөрчлийн мөрөөр шалгаж, холбогдох этгээдийг тодруулан дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэрээр Хог хаягдлын тухай хуулийн дагуу 768 мянган төгрөгөөр торгож, хаясан хог хаягдлыг тээвэрлүүлэх арга хэмжээ авчээ.

    Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон бүсэд айл өрхөөс соруулсан бохироо асгаж, орчин бохирдуулсан УВХ 60-92 улсын дугаартай 10 тонны Hyundai маркийн машины эзнийг тогтоож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авсан байна.

    16-р хороо Ар хустайн зуслангийн жалганд цэвэрлэгээ хийсний дараа хууль бусаар хог хаягдлаа хаясан УБТ 32-73, УБД 83-24 улсын дугаартай портер машины эздийг Замын цагдаагийн газартай хамтран эрэн сурвалжилж байна.

    Иймд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлаа зориулалтын цэгт хаях болон хог тээврийн машинд ачуулж хэвшихийг уриалж байна.

    Эх сурвалж: zasag.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй