ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ботаникийн хүрээлэнгийн хашаанд 800 мод суулгалаа

    БЗД-ийн 12 дугаар хорооны иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Чулуутын задгай” ТББ-ын гишүүд, иргэд Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын ургамал судлалын төв болсон Ботаникийн хүрээлэнгийн хашаанд Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан  800 ширхэг мод суулгалаа. Уг моддыг Монгол Улсын Ардын уран зохиолч Ч.Галсангийн байгуулсан “Галсан” сан “Чулуутын задгай” ТББ-ын явуулж буй үйл ажиллагааг дэмжин хандивласан ажээ. Тус ТББ-ынхан Монголдоо ганц байдаг экологийн судалгааны цөм болсон “Ботаникийн хүрээлэн”-гийн хашаанд ийнхүү мод тарьснаараа тус газар Их сургуулийн барилга барих гэж буйг дэмжихгүй гэдгээ илтгэж байгаа ажээ. “Чулуутын задгай” ТББ-ын гишүүд, дэмжигчид “Газар мундсан биш үнэхээр энд барилга барья гэж хүсээд байгаа бол нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт төслийн дагуу энэ хавийн хэдэн айлын газрыг аваад барилгаа барь. Тэгээд ч нийслэлээс алсдаа Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулахаар төлөвлөчихөөд байхад заавал хотод, тэр дундаа Ботаникийн хүрээлэнгийн хашаанд энэ олон моддыг сүйтгэн байж барих гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна” хэмээн дургүйцлээ илэрхийлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өөрийн санаачилсан Мод тарих өдрөөрөө энэ хавар “Ботаникийн хүрээлэн”-гийн хашаанд мод суулгасан ажээ.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй