Олон улсын музейн өдөр 2009 оноос өргөн хүрээг хамарч эхэлжээ.
Тухайн жил 90 улс, бүсийн 20 мянган музей “музей, аялал жуулчлал” сэдвээр үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Тэр үеэс хойш оролцогч орнуудын тоо нэмэгдэж, 2010 онд 98, 2011 онд 100, 2012 онд 129 улс орны музей энэ аянд нэгджээ.
Музей ашгийн бус байгууллага учраас ямар сорилт, бэрхшээл тулгардаг, нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг тухай олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх нь энэ өдрийн гол зорилго юм.
Энэ жилийн үйл ажиллагаанд дэлхийн 145 орны 35 мянган музей нэгдэж, нэг өдөр музейгээ үнэгүй үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна.
Дашрамд сонирхуулахад олон улсын Музейн зөвлөл 1977 онд байгуулагдсан, 136 улс орны 55 мянган музейг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм аа.
Тус байгууллагын өгсөн мэдээллээр бол өнөөдөр дэлхийн 202 улс орон 55 мянган музей ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт