Унгар улсын Терра Хумана компанид гахайн яснаас бордоо гаргаж авах туршилт, хийгдэж байна.
Гахайн ясанд фосфат тэргүүтэй ашигтай эрдэс бодис их агуулагддаг.
Энэ түүхий эдийг халуун боловсруулалтад оруулж, хөдөө аж ахуйд ашиглаж болох фосфат гаргаж авдаг байна.
Гахайн ясыг 600 хэмд, вакум орчинд шатаадаг учраас агаарт ямар нэг байдлаар хорт бодис цацдаггүй, түүнчлэн зах зээл дээр байгаа бордоонуудаас хүнд метал агуулдаггүй гэдгээрээ ялгаатай юм байна.
Фосфор, кальцаар баялаг учраас мал, амьтны яснаас гаргаж авсан бордоогоор бордсон ургамал хүрээлэн буй орчны нөлөөнд бага автдаг байна.
Судлаачид мал амьтны яснаас органик бордоо гаргаж авах явдал таван жилийн дотор европт дэлгэрнэ гэж үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт